/2022.03.30/: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга Ч.Энхбат, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын /Жайка/ ахлах зөвлөх Накашима Хироши нар санал солилцох уулзалт хийлээ.
“Жайка” байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийн хүрээнд Нэг бүрийн хамгаалах хэрэгслийн туршилт, баталгаажуулалтын лаборатори байгуулж буй.
Санал солилцох уулзалтаар энэхүү лабораторийн нээлтийн үйл ажиллагааны талаар ярилцсаны зэрэгцээ хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдад ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн таван иж бүрдэл хүлээлгэж өглөө.
Эх сурвалж: МХЕГ