Монголбанкны алт худалдан авалт өмнөх оны мөн үеэс 9 хувиар өсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголбанкны алт худалдан авалт өмнөх оны мөн үеэс 9 хувиар өсчээ

/2022.03.29/: Гуравдугаар сарын 18-аас 24-ний өдрүүдэд авто замаар 2601 чингэлэг, төмөр замаар 650 чингэлэг нийт оны эхнээс 2,208.2 мян.тн нүүрс, авто замаар 192 чингэлэг, төмөр замаар 106 чингэлэг буюу оны эхнээс 311 мян.тн зэсийн баяжмал, авто замаар 27, төмөр замаар 875 чингэлэг буюу оны эхнээс нийт 558.2 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ.

Харин Төв банк оны эхнээс энэ сарын 24-ний байдлаар 3,083.7 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 254.5 мянган тонн буюу 9 хувиар өсөв.

Улсын хэмжээнд энэ сарын 24-ний өдрийн байдлаар нийт 155,546 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 12,572 тн, АИ-92 автобензин 54,255 тн, АИ-95 автобензин 4,073 тн, ДТ 82,582 тн байгаа ба АИ-92 автобензиний 41, АИ-95 автобензиний 49 хоногийн, А-80 автобензиний 75, ДТ-ний 30 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 81,044 тн буюу АИ-92, АИ-95 автобензиний 35 хоногийн, ДТ-ний 36 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна. Манай улс он гарсаар нийт 396.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.

Эх сурвалж: УУХҮЯ

Нийслэлд гамшгийн үед цугларах 182 түр талбай бий
Нийслэлд гамшгийн үед цугларах 182 түр талбай бий
 
Вьетнамын Далайн Их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна
Вьетнамын Далайн Их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.