/2022.03.24/ ОХУ-н Ерөнхийлөгч В.В.Путин өнөөдөр "Америк, Евросоюз бидэнд хориг тавьснаараа өөрсдийн мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг үгүй хийлээ" хэмээн мэдэгджээ.
Тэрбээр, "Барууны зарим улсууд ОХУ-ын хөрөнгийг царцаана гэх хууль бус шийдвэр гаргасан. Барууны хамтын энэ шийдвэр нь үнэн хэрэгтээ өөрсдийнх нь мөнгөн тэмдэгтийн найдвартай байдалд хязгаарлалт тавьчихсан.
Би төлбөр тооцоотой холбоотой багц арга хэмжээг цаг алдалгүй авахаар шийдвэрлэсэн байгаа. Юуны өмнө ОХУ-тай ямар нэгэн байдлаар харилцаагаа тасалсан, хориг тавьсан орнууд эхний ээлжинд газ, цаашлаад байгалийн гаралтай бүх материалын төлбөрийг зөвхөн Оросын рублиэр хийх болно.
Ямар ч доллар, евро авах сонирхол, шаардлага, бидэнд одоо байхгүй. Гэхдээ бид үнээ нэмэхгүй, өмнөх тохиролцсон гэрээний дагуух хэмжээгээр нийлүүлэх болно. Яагаад гэвэл бид зарим улс шиг замын дундаас зангаа хувиргахгүй найдвартай түнш улс юм" гэжээ.