ХАРВАРДЫН “Менеж-Ментор” хөтөлбөрийн МОНГОЛ ДАХЬ төгсөлт боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХАРВАРДЫН “Менеж-Ментор” хөтөлбөрийн МОНГОЛ ДАХЬ төгсөлт боллоо

ХАРВАРДЫН “Менеж-Ментор” хөтөлбөрийн төгсөгчид

/2022.3.14/ Хоёр жил гаруй үргэлжилсэн тахлын дараа бизнесийн хэв маяг, хүмүүсийн зан төлөв ч огт өөр болов.

Бизнес эрхлэгч, удирдах ажилтан Та шинэ дэлхийн, шинэ хэв маягт зохицон, шинэчлэгдэж чадсан уу? Энэ асуудал олон бизнес эрхлэгчид, компанийн гүйцэтгэх удирдлагын багийнхны өмнө тулгамдаж буй нэгэн сорилт болоод байна.

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас дэлхийн нэртэй эксперт, манлайлагчдын хамгийн сүүлийн үеийн чухал санаа, сэтгэлгээ, судалгаа, практикаар батлагдсан Харвард Бизнесийн сургуулийн “Харвардын Менеж-Ментор” сургалтыг явуулдаг. Энэ сургалтын төгсөлт өнгөрөгч баасан гарагт болсон юм.

Төгсөгчдийн төлөөлөл

Ойролцоогоор 80 орчим бизнес эрхлэгчид, менежерүүд энэ сургалтад хамрагджээ. Бизнес академийн зөвлөх Д.Ерөөгийн хэлснээр “Цаг үеэ даган үргэлж шинэчлэгдэж байдаг” Харвард “Менеж-Ментор” сургалт нь дараах гурван хэсгээс бүрдсэн, 42 модуль сургалт ажээ. Жишээ болгоод цөөн хэдийг дурьдвал:

Өөрийгөө удирдах Бусдыг удирдах Бизнесээ удирдах
Карьер менежмент Төвөгтэй харилцааг удирдах Бизнес төлөвлөгөө боловсруулах
Цагийн менежмент Дээд удирдлагатай харилцах Шийдвэр гаргах
Стресс менежмент Нетворкоо ашиглах Инноваци ба Бүтээлч байдал
Бичих ур чадвар Бусдыг манлайлах Төслийн менежмент
Илтгэх ур чадвар Бусдыг ятгах, нөлөөлөх Хэлцэл, тохиролцол хийх

Гэх зэргээр шинэ дэлхийн бизнесийн дүрмийг судлах 42 модуль байх ажээ.

Дэлхийн шилдэг боловсролыг эх хэлээрээ, эх орондоо эзэмшиж, монгол менежерүүдэд манлайллын ур чадвар, карьераа өсгөх боломжийг олгох нь энэ сургалтын зорилго. Сургалтын чанарын талаар төгсөгч, MinesUp компанийн Гүйцэтгэх захирал Ч.Чинзоригоос асуухад:

Би өмнө нь Дейл Карнегийн олон сургалтад хамрагдаж байсан. АНУ-д суралцаж, бакалаврын зэргээ хамгаалсан. Харин энэ удаагийн сургалтын хөтөлбөр нь сүүлийн үеийн шинэлэг мэдлэг, мэдээллээр дүүрэн байж чадлаа. Гол нь олж авсан мэдлэгээ амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэх, түүний үр дүнг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг талд маш сайн ойлголтыг өгч чадсан. Түүнээс гадна хамтран суралцагчид маань дандаа бизнес эрхлэгчид учир сүлжилдэх /networking/ боломж өргөн байсан нь сургалтаас өгсөн том үнэ цэн гэж бодож байна гэлээ.

Хөтөлбөрийн агуулгын талаар төгсөгч Макс группийн "Нетросибирь Монголиа" компанийн Захиргаа, хүний нөөцийн менежер Ц.Цэрэнлхамаас асуухад:

Тасралтгүйгээр шинэчлэгддэг байдал нь их таалагдсан. Мөн "Өөрийгөө удирдах", "Бусдыг удирдах", "Бизнесийг удирдах" гэсэн гурван бүлэг хичээл нь манай монголын "Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэсэн философитой төгс нийцэж байгаа юм. Тухайлбал, "Өөрийгөө удирдах" бүлэгт хүн өөрийгөө өөрчилж, өөртэйгээ эхэлж "ажиллаж" байж бусдыг удирдах боломжтой болно гэдгийг энгийнээр маш сайн ойлгуулж чадсан. Ерөөсөө агуулга бүр нь үр дүнтэй байсныг онцолмоор байна гэлээ.

Цаашдаа тэд ЧАДВАРЛАГ 1000 CEO бэлтгэхээр зорьж байна. Энэхүү чадварлаг 1000 СЕО-г түүчээлэгчид хамтдаа "Төгсөгчдийн холбоо" байгуулж байгаа талаараа төгсөлтийн үдэшлэг дээрээ зарласан юм. МҮХАҮТ-ын нарийн бичгийн дарга С.Баясгалан:

МҮХАҮТ-ын нарийн бичгийн дарга С.Баясгалан


-Бизнесээ хэрхэн зөв удирдаж, бизнесийн үр ашгаа богино хугацаанд хэрхэн нэмэгдүүлэх вэ, бизнесийн орчинг хэрхэн хөгжүүлэх вэ гэх зэрэг олон асуудал монголын бизнесийн салбарт тулгамдаж байна. Зөвхөн эх орондоо төдийгүй олон улсын тавцанд өрсөлдөх, бүс нутгийн түвшний тоглогч болох нь ч биднээс шалтгаалах болсон. Өнөөдөр бизнесийн салбарт төр болон хувийн хэвшлийн оролцоо 50/50 хувьтай байна. Цаашдаа төр оролцоогоо хумиж, хувийн хэвшилд бизнесийн цар хүрээгээ нэмэх боломжийг олгох байх. Энэ үед бид бэлтгэгдсэн боловсон хүчинтэй байх, бизнесийн орчноо сайжруулах хэрэгцээ үүсэж байна.

Цар тахлын улмаас бизнесийн орчин, хэрэглэгчдийн зан төлөвт маш их өөрчлөлт орсон. Тэгэхээр бид Шинэ сэргэлтийн бодлоготой хамт бизнесийн зарчмаа өөрчлөх шаардлага тулгарч байна. Дэлхий дахинд "1990-ээд онд сурсан бизнесийн дүрмээ март, шинэ эринд дасан зохицох шаардлага тулгарлаа" гэж байна.

Тэгэхээр бизнесийг удирдаад явж байгаа хүмүүсээ энэ шинэ орчинд сургасан байхыг хөтөлбөр маань зорьж байна. Дараагийн ээлжинд бид эмэгтэй удирдагчид юун дээр анхаарах ёстой байдаг, юугаараа давуу болон сөрөг талтай байдаг вэ гэдгийг сургах "Эмэгтэй манлайлагчдын хөтөлбөр"-ийг эхлүүлэхээр зэхэж байна. Цаашдаа “Харвардын Менеж-Ментор” сургалтанд хамрагдсанаар бизнес эрхлэгчдийн маань өрсөлдөх чадвар ихээр дээшилж байгаа юм хэмээн ярьлаа.

Харин Бизнес академийн зөвлөх Д.Ерөө:

Бизнес академийн зөвлөх Д.Ерөө

-Монгол Улс маань 30 жилийнхээсээ өөр болж байна. Дэлхий дахины мэдээллийг хэдхэн минутанд хүлээн авч, өөрсдийн дүгнэлтээ хийх боломжтой болж байна. Байгууллагыг удирдаж байгаа удирдлагын баг маань шинэ соёлыг байгууллага, орчиндоо суулгаж өгснөөр илүү хурдтай хөгжих боломж бий болно хэмээлээ.

Хөтөлбөрийн дараагийн үе шат 2022 оны гуравдугаар сарын 15-нд эхэлнэ. Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Бизнес академи пэйж хуудас болон Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас авах боломжтой юм.

Өрх, дүүргийн эмнэлгийн ажиллах цагийн хуваарийг уртасгалаа
Өрх, дүүргийн эмнэлгийн ажиллах цагийн хуваарийг уртасгалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.