/2022.02.25/ Владимир Зеленский Оросын хорлон сүйтгэх бүлэглэлүүд Украины нийслэл Киевт нэвтэрсэн гэж өчигдөр орой мэдэгдэв.
Зеленский өчигдөр орой хийсэн мэдэгдэлдээ, "Бидэнд байгаа мэдээллээр дайснууд намайг нэгдүгээр бай, миний гэр бүлийг хоёрдугаар бай гэж тэмдэглэсэн. Тэд төрийн тэргүүнийг устгах замаар Украиныг устгахыг хүсэж байна" гэв
Мөн тэрбээр, "Би бусадтайгаа хамт засгийн газрын байранд байрлаж байна" хэмээн нэмж хэлэв.
Украины Ерөнхийлөгч "Урьдчилсан мэдээгээр, пүрэв гарагийн үүрээр Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украины 137 цэрэг амиа алдаж, 316 цэрэг шархадсан" талаар өчигдөр шөнө мэдээлсэн байна.