ЗӨВЛӨМЖ: Цар тахлын үеийн хүүхдийн сэтгэлзүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗӨВЛӨМЖ: Цар тахлын үеийн хүүхдийн сэтгэлзүй

Co-Parenting and Joint Custody Tips for Divorced Parents - HelpGuide.org

/2021.08.04/: Хүүхдээ хэрхэн дэмжих вэ?

COVID-19 хязгаарлалтын хүрээний зөвлөмжүүд.

COVID-19 тахлын улмаас олон хүмүүс гэрийн тусгаарлалтанд орж, сургуулиуд хаалгаа барьж, ихэнх хүмүүс цахимаар ажиллаж эхэлсний улмаас гэр бүлийн амьдралын хэв маяг өөрчлөгдсөн. Олон гэр бүлийн хувьд гэртээ маш их цагийг хамт өнгөрөөн стрестэй, тодорхойгүй нөхцөл байдлыг даван туулахад хүрсэн.

Ихэнх хүүхдүүд эцэг, эх, асран хамгаалагчтайгаа өдрийн аль ч үед хамт байж хэвшсэн тул зарим нялхсын хувьд энэ бол тэдний хувьд хэвийн үзэгдэл болоод байгаа юм. Нөхцөл байдал нь таны амьдарч буй газраас хамаарч өөр өөр байгаа ба хэрэв танай гэр бүл өдөр өнжүүлэх төв, сургууль, оффисоо нээх зэргээр өдөр тутмын хэвийн дэглэмдээ шилжихээр бэлдэж байгаа бол хүүхэддээ дасан зохицоход туслах хэдэн зөвлөмжийг энд оруулав.

Эцэг эхээсээ холдох үеийн сэтгэлийн түгшүүр ямар байдаг вэ?

Эцэг, эхээсээ холдох сэтгэлийн түгшүүр нь хүүхдээ орхих (богино хугацаанд ч гэсэн) эсвэл шинэ нөхцөл байдалтай тулгарах үед уйлах, наалдах зэрэг хэлбэрээр илэрдэг. Энэ нь ихэвчлэн 6 сартайгаас 3 нас хүртэл хүүхдүүдэд тохиолддог бөгөөд энэ нь таны хүүхдийн хөгжлийн хэвийн шинж юм. COVID-19 тахлын стресс, тодорхойгүй байдал нь иймэрхүү зан үйлийг заримдаа 6-с дээш насны хүүхдүүдэд ч илэрч болно.

Хүүхдийг цэцэрлэг эсвэл сургуульд ороход орхих нь тэдэнд салах сэтгэл зовнилын шинж тэмдэг илэрч эхэлдэг. Өнгөрсөн жилүүдэд болсон үйл явдлын улмаас том хүүхдүүд сургуульд хамрагдах нь бүр хэцүү байж магадгүй бөгөөд тэд COVID-19-ийн улмаас аюулгүй байдлаа хангаж чадахгүй байх вий гэсэн айдастай байгаа.

Хуучин амьдралын хэвшил рүүгээ шилжихдээ хүүхэддээ аюулгүй байдлыг мэдрэхэд нь хэрхэн туслах вэ?

Хүүхдээ сургуульд суралцахад, өөрөө ажилдаа ороход дасан зохицоход цаг хугацаа, төлөвлөлт шаардах ба хүүхдээ сургуульд өгөх явцад хүндрэл учруулахгүйн тулд дараах зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.

Хүүхдээ сонсоорой - Тэдний санаа зовж буй асуудалд нухацтай хандаж, санаа зовж буй асуудлынх нь талаар тэдэнтэй ярилц. Бага насны хүүхдүүдийн хувьд та хүүхдүүдтэйгээ цэцэрлэгт өгч, тарахад нь авч байгаа байдлаар тоглох, эсвэл тэднээр алхам алхмаар зураглал зурж өгөхийг хүсч болно.

Тэдэнд бэлтгэхэд нь тусал - Сургуульдаа буцаж ороход сургуулийн шинэ дүрмийг хүүхдийнхээ хамтаар судалж, сургуульдаа буцаж очихдоо ямар сэтгэгдэлтэй байгаа талаар хүүхдээсээ асууж, санааг нь зовох зүйл байвал тэр тухай багшид нь заавал мэдэгдээрэй.

Тайван бай - Хүүхдүүд насанд хүрэгчдийн зан авирыг хуулбарладаг гэдгийг санаарай. Хүүхдээ тайван байлгаж, аюулгүй байдлыг мэдрэхэд нь туслахын тулд эцэг, эхчүүд өөрсдөө тайван байдлаа хадгалж сурах нь чухал юм.

* Сургуульд явах төлөвлөгөө гарга - Том хүүхдүүддээ баяртай гэж хэлэхэд хэцүү байхгүйн тулд дараахь зүйлийг туршиж үзээрэй.

- Баяртай гэж эерэгээр хэлж сурах

- Та явах гэж байгаагаа урьдчилан мэдэгдэж бай

- Явах гэж байгаагаа тодорхой, товч тайлбарлаж сурах

- Та хүүхэддээ түүнийг ирж авна гэдгээ сануулаарай.

- Явах үгүйдээ бүү эргэлзээрэй.

- Хүүхдээ авахаар төлөвлөсөн цагаасаа өмнө бүү ир

- Хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхдөө өдөр бүр ижил дэглэмийг дага

* Манай хүүхэд сургуульдаа буцаж очихоос айгаад байна. Түүнд тайвшрахад нь яаж туслах вэ

Зарим хүүхдүүд, ялангуяа олон сарын турш гэрээр сурч байсан бол сандарч, сургуульдаа буцаж очих дургүй болдог. Шударга байж тэднийг сургуульд хүлээж буй өөрчлөлтийг даван туулахад нь тусал. Өөрийнхөө болон бусдын аюулгүй хангахад авах арга хэмжээний талаар тэдэнд хэлж өгч, тайвшруулаарай. Хүүхдээ аажим аажмаар бэлтгэж, чадна гэдгийг хэлээрэй. Тэд шууд л дасан зохицох шаардлагагүй. Найз нөхөдтэйгээ тоглоход үедээ тухтай байж сурахад их цаг хугацаа шаардагдах бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл юм.

* Хүүхэддээ ачаалал өгөхгүйгээр дасан зохицож байгааг хэрхэн шалгах вэ?

Идэвхтэй бай, гэхдээ тайван бай. Хүүхдүүд ихэвчлэн өөрийн эргэн тойрны насанд хүрэгчдээс сэтгэл хөдлөлийн дохио авдаг тул хүүхдийн санаа зовнилыг сонсож, эелдэг ярьж, тайвшруулах нь чухал юм. Сэтгэл хөдлөл нь өөрчлөгдөхөд бэлэн байгаарай, энэ нь зүгээр гэдгийг тэдэнд мэдэгдээрэй.

Хүүхэд сургуульдаа хэрхэн дасан зохицох нь таны хүүхэдээс л шалтгаална. Хэрэв таны хүүхэд дуу муутай бол та "Сургууль нь ямар байсан бэ?" гэж асуух хэрэгтэй. Бусад хүүхдүүд бол танд сэтгэл хөдлөлөөрөө шууд илэрхийлнэ. Учир нь та бол хамгийн дотны хүн нь тул, энэ үед нь хүүхдээ ойлгож харилцан ярьж ойлгож байгаагаа илэрхийлэх нь чухал юм.

Эх сурвалж: https://www.unicef.org/coronavirus/

Ой хээрийн түймэр Турк, Грект сүйрлийн түвшинд хүрчээ
Ой хээрийн түймэр Турк, Грект сүйрлийн түвшинд хүрчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.