Ой хээрийн түймэр Турк, Грект сүйрлийн түвшинд хүрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ой хээрийн түймэр Турк, Грект сүйрлийн түвшинд хүрчээ

Thousands battle forest fires in Greece and Russia

/2021.08.04/: Туркт зургаан өдөр дараалсан ой хээрийн түймэрт өртөн амиа алдагсдын тоо найм болж нэмэгдсэн бол хөрш Грек улсад гал сөнөөгчид галыг унтраахыг оролдож байна. Шатаж буй байшингаас арав гаруй хүнийг авран эмнэлэгт хүргэжээ. Уур амьсгалын өөрчлөлт нь ой хээрийн түймрийн давтамж, эрч хүчийг хоёуланг нь нэмэгдүүлж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Грекийн ерөнхий сайд Кириакос Мицотакис даваа гарагт Грек улсад ойрын өдрүүдэд агаарын температур 45 градус хүрч халах ба 1987 оноос хойш болж буй хамгийн их халуун өдрүүд үргэлжилнэ гэж цаг уурчид гэж мэдэгдсэн тухай мэдэгдэл хийв.

Бямба гарагаас эхлэн тус улсын баруун хэсэгт орших 3000 гаруй га (7400 акр) нарс, оливын ойг сүйтгэсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Өнгөрсөн лхагва гарагт Туркийн Эгей болон Газар дундын тэнгисийн эрэг орчмын хэд хэдэн мужид хүчтэй салхины улмаас түймэр гарчээ. Галын дийлэнх хэсгийг унтраасан ч жуулчдын очиж амрах дуртай Анaталия, Мугла зэрэг далайн эрэг дагуу гарч байгаа түймрийг унтраахаар хичээн ажилласаар байна.

Олон тосгоны оршин суугчид эд хөрөнгө, малаа алдсан бол жуулчид амралтын газруудыг завиар орхин явжээ.

Энэхүү ой хээрийн түймэр нь сүүлийн 10 жилийн хугацаанд гарч буй хамгийн гамшиг учруулж байгаа бөгөөд ойролцоогоор 95,000 га талбайг (235,000 акр) шатаад байна. Түймрийг унтраахад туслахаар Орос, Украйн, Иран, Азербайжаны гал сөнөөгчид Туркийн гал сөнөөгчидтэй хамтран ажиллаж байна. Европын холбооны албаны хүний мэдээлсэнээр Испани болон Хорват улсаас түймэр унтраах нисэх онгоцнууд хуваарийн дагуу очиж туслана гэжээ.

Туркийн мэргэжилтнүүд гал түймэр нь уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас үүдэлтэй байж магадгүй гэж дүгнэж байна.

Грек улсад даваа гарагт гал сөнөөгчид баруун Патрас мужид ой хээрийн түймэр унтраахыг оролдсон ч амралтын өдрүүдэд олон тооны орон сууцнууд галд өртөн шатсан, угаартсан 15 хүнийг эмнэлэгт хүргэсэн гэж орон нутгийн эрх баригчид мэдээлэв.

Нийслэл Афин хотоос баруун зүгт 210 км -ийн зайд орших энэ бүсийн таван тосгоныг нүүлгэн шилжүүлжээ.

Эх сурвалж: https://www.aljazeera.com/news

ТОКИО 2020: Э.Бэхбаяр 5:1 оноогоор ялагдлаа
ТОКИО 2020: Э.Бэхбаяр 5:1 оноогоор ялагдлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.