/2022.2.22/ Өмнөд Солонгос даяар хурдацтай тархалттай омикрон вирус газар авч, өдөрт ойролцоогоор 100 мянган халдварын тохиолдол бүртгэгдэж байна.
Солонгосын Халдварт өвчин хяналтын төвөөс мэдээлснээр 99573 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Сүүлийн долоо хоногт ийнхүү огцом нэмэгдэж, өнгөрөгч баасан гарагт 100 мянган тохиолдол бүртгэгдсэн байна. Мэргэжилтнүүд нь ирэх сарын эхээр омикрон давалгааны оргил үе ирж, өдөрт бүртгэгдэх халдварын тоо 270 мянгад хүрэхийг анхаарууллаа.
Өнөөдрийн байдлаар тус улсын хүн амын вакцины бүүстер тунд хамрагдсан байдал нь 59,7 хувьтай байна.
Эх сурвалж: koreatimes