“Орон сууцны ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Орон сууцны ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцлээ

7 хүн, сууж буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

/2022.02.22/: Орон сууцны ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулах, уулзалт хэлэлцүүлгийг Барилга, хот байгуулалтын яамнаас цахим болон танхимын хэлбэрээр 2022.02.14-ээс 22-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт нийт 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Орон сууцны тухай хууль 1999 онд анх батлагдсанаас хойш нийт 8 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Энэ удаагийн шинэчилсэн найруулгын өөрчлөлтийг орон сууцны ашиглалттай холбоотой захиргааны байгууллагуудын оролцоо, эрх хэмжээг зөв зохистой тогтоох, орон сууцны ашиглалтыг сайжруулах зорилготойгоор хийж байгаа юм.

Учир нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар орон сууц нийтийн аж ахуй, удирдлага үйлчилгээ нь орон нутгийн чиг үүрэгт хамаарахаар тусгасан байдаг. Харин нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулинд сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны зохицуулалт, хяналт нь нийслэлийн чиг үүрэгт хамаарахаар заагдсан. Иймээс эдгээр хуулиудад нийцүүлж, орон сууц ашиглалтын удирдлага, үйл ажиллагаа, хяналтыг зохицуулах шаардлага үүсээд байгаа юм.

Эх сурвалж: БХБЯ

Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг шинэчлэн боловсруулж байна
Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг шинэчлэн боловсруулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.