Өмнөд Солонгосчууд Орос-Украйны нөхцөл байдлыг АНХААРАЛТАЙ АЖИГЛАЖ байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөд Солонгосчууд Орос-Украйны нөхцөл байдлыг АНХААРАЛТАЙ АЖИГЛАЖ байна

Зургийн эх сурвалж: Кореа Хералд

/2022.2.22/ Өмнөд Солонгосын Худалдааны сайд Орос Украйны нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа CNBC мэдээллийн сувагт ярилцлага өгөхдөө илэрхийлжээ.

Орос Украйны хямралтай холбоотойгоор эрчим хүчний үнэд үзүүлэх нөлөөлөл өндөр байж болзошгүй, харин түүнийг хэрхэн даван туулах шаардлагатай бүх бодлогыг боловсруулж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч буйгаа Ёо Ханкү ярьсан байна.

Учир нь Өмнөд Солонгос эрчим хүчнийхээ 92 хувийг импортоор хангадаг.

Орос-Украйны нөхцөл байдал нь мөн үйлдвэрлэлийн салбарт хүчтэй нөлөө үзүүлж болзошгүй ажээ. Өмнөд Солонгосын хувьд автомашин, чип, электрон барааны үйлдвэрлэл экспортын голлох бүтээгдэхүүнүүд юм.

Худалдааны сайд Ёо Ханкү “Бид үйлдвэрлэлийн салбарт аль бараа бүтээгдэхүүн /түүхий эд/ нь тасалдаж болзошгүй, эмзэг бүтээгдэхүүн болохыг тодорхойлж байна. Хэрэв аль нэг бүтээгдэхүүнийг нь нэг эсвэл хоёр орноос их хэмжээгээр нийлүүлдэг бол тэр нь эмзэг бүтээгдэхүүн болох юм” гэжээ.

Өмнөд Солонгос “Эрт сэрэмжлүүлэх систем”-ийг хөгжүүлж эхэлжээ. Энэ нь аливаа бараа бүтээгдэхүүний тасалдал үүсэж болзошгүйг урьдаас анхааруулж, улаан гэрэл асаах гэнэ. Энэ тохиолдолд үүсэж болох эрсдлээс сэргийлэх яаралтай арга хэмжээнүүдийг авах боломжтой болох ажээ.

Эх сурвалж: CNBC

3 километрийн наад, цаадахын ялгаа буюу “БОЛОВСРОЛЫН ТЭГШ БУС БАЙДАЛ”
3 километрийн наад, цаадахын ялгаа буюу “БОЛОВСРОЛЫН ТЭГШ БУС БАЙДАЛ”
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.