/2022.02.18/: Канадын Торонтогийн их сургуулийн эрдэмтэд ямар ч хүлээн авагчид шилжүүлэн суулгах донорын цусны бүлгийг өөрчилж чаддаг болжээ.
Өнөөдөр цусны бүлгийн нийцтэй байдал нь шилжүүлэн суулгах үйл явцын гол саад болж байгаа билээ. Цөөн тохиолдолд буюу цусны нэгдүгээр бүлгийн донорын эрхтэнүүд бүх хүлээн авагчдад тохирдог бол цусны дөрөв дэх бүлгийн хүлээн авагчид ямар ч донороос эд эрхтнийг хүлээн авах боломжтой байдаг ба бусад тохиолдолд биеийн дархлааны систем нь зохисгүй эсрэгтөрөгч рүү дайрдаг байна.
"Үүний улмаас хүлээлгийн жагсаалтад байгаа зарим өвчтөнүүд нас барж, зарим нь маш удаан хүлээх шаардлагатай болдог. Сонгон шалгаруулалтад саад болж буй цусны бүлгийн үл нийцлийг арилгавал донорын эрхтний шударга хуваарилалтад томоохон алхам гарах болно" гэж эрдэмтэд "Science Translational Medicine" сэтгүүлийн хуудсанд бичжээ.
Сүүлийн туршилтын үеэр донорын эрхтэний цусны хоёрдугаар бүлгийг нэгдүгээр бүлэг болгон "зассан" байна. Мэргэжилтнүүд аортын эдийн хэсгүүдийг эсрэгтөрөгчөөс цэвэрлэхийн тулд FpGalNAc-deacetylase болон Fp-galaktosaminidase ферментийг ашигласан байна. Найман донорын уушигны дээжийг ижил аргаар боловсруулсан ба дөрвөн цагийн дотор ферментүүдээс эсрэгтөрөгчийн 97 хувийг устгасан ажээ.
Уушигны цусны эргэлтийн хувьд судлаачид нэгдүгээр бүлгийн цустай хүмүүсийн плазмыг сонгосон байна. Эсрэг биетүүд бараг хариу үйлдэл үзүүлээгүй нь ирээдүйд эрхтэн шилжүүлэн суулгах үйл явцад найдвар төрүүлжээ. Их сургуулийн төлөөлөгчид энэ аргыг бусад байгууллагуудтай хамтран судлаж ажиллана гэж найдаж байгаа ба шинээр туршилт хийхээр төлөвлөж байна.
Өмнө нь Екатеринбургийн мэс засалчид өвчтөний коронавирусын дараа ургасан хавдрыг амжилттай авсан байна.
Эх сурвалж: Ren tv