/2022.02.18/ Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан:
-Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нэн хүнд буюу эрчимт эмчилгээний заалттай өвчтөний орны ачаалал улсын хэмжээнээс 7-8 дахин өндөр байна. Мөн хүнд буюу хүчил төрөгчийн хэрэгцээ шаардлагатай өвчтөний орны ачаалал 3-4 дахин өндөр байна.
ХӨСҮТ-өөс ПСР шинжилгээ өгч буй иргэдээс тогтмол асуулга авдаг. Ингэхэд 49 хувь нь ойрын хавьтал болсон, сайн дураараа шинжилгээ өгч байна гэж хариулсан. Харин албан байгууллагаас шинжилгээний бичиг шаардсан гэсэн хүмүүс 15 хувийг нь эзэлж байна. Бид ашиггүй шинжилгээний тоогоо багасгаж, хэт их ачаалал үүсгэхгүй байх хэрэгтэй байгаа. Тиймээс аж ахуй нэгж, байгууллагууд ажилтнуудаасаа ПСР шинжилгээний бичиг нэхэхгүй байх шаардлагатай байна.