Ковид-19 вирусыг Ухань хотын вирус судлалын хүрээлэнгээс алдсан байж болзошгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковид-19 вирусыг Ухань хотын вирус судлалын хүрээлэнгээс алдсан байж болзошгүй

2021.08.03

Цар тахлын гарал үүслийн талаар Конгрессын шинэ тайланд дурдсанаар, COVID-19 дэгдэхээс хэдхэн сарын өмнө Ухань хотын 2 жил гаран үйл ажиллагаа явуулаад байсан Үндэсний био аюулгүй байдлын лаборатори судалгааны төвийн байгууламжийн агаарын аюулгүй байдал, хог хаягдлыг цэвэрлэх системд бүрэн хэмжээний томоохон засвар хийх санал ирүүлж байсан гэж Fox News мэдээлжээ.

Ашиглалтад ороод удаагүй байгууламжид том хэмжээний засвар хийх хүсэлт гаргасан нь анхаарал татаж байна гэж конгрессийн танхимын гадаад хэргийн хорооны ажилтнуудын тайланд дурджээ.

Энэ тахал нь Ухань хотын лабораторид эхэлсэн гэх маргаантай баримтууд байхаас гадна БНХАУ-ын засгийн газрын гаргаж буй ойлгомжгүй, сэжигтэй байдал зэрэг нь цар тахал бидний таамаглаж байснаас хэдэн сарын өмнө эхэлсэн байж болзошгүй шинж тэмдгүүдийг уг тайланд дурджээ.

Цар тахлын гарал үүслийг тагнуулын байгууллагаас хянан үзэх эцсийн хугацаа дуусахаас хэдэн долоо хоногийн өмнө бүгд найрамдах намынхан өөрсдийн хамгийн нарийвчилсан судалгааг олон нийтэд дэлгэх ба энэхүү судалгааны тайланд Ухань хотын судлаачид вирусийг генетикийн аргаар удирдаж байсан байж болзошгүй бөгөөд "SARS-CoV-2 вирусийг Ухань хотын вирус судлалын хүрээлэнгийн лабораторид санамсаргүйгээр алдсан байж магадгүй гэсэн нотлох баримтууд байгаа."

БНХАУ-ын Засгийн газрын худалдан авах ажиллагааны вебсайт дээр нийтлэгдсэн төслийн зар, бусад нээлттэй эх сурвалж, хуучин захиргааны албан тушаалтнууд, эрдэмтэдтэй хийсэн ярилцлага, судалгааны баримт бичгүүд, олон улсын хэвлэлийн мэдээллүүдийг ашиглан конгрессийн танхимын гадаад хэргийн хорооны бүгд найрамдахчууд цар тахлын тархалтын хугацааг өөрсдийн гаргасан баримтаар Ухань хотын вирус судлалын хүрээлэнгээс "2019 оны 9 дүгээр сарын 12 -ны өмнөхөн" вирусийг алдсан нотолгоо гаргажээ.

Цар тахлын үнэн бодит учир шалтгааныг тогтоон шалгах хүсэлт гаргахад Хятадын Коммунист Нам шалгах эрх олгохоос татгалзаад байгаа юм. Хятадын засгийн газар хамтран ажиллахгүй бол АНУ-ын засгийн газрын хийсэн цөөн тооны судалгаа нь тахал хэрхэн үүссэн талаар тодорхой тайлбар өгөх хангалтгүй юм.

Тэр өдөр, Ухань хотын вирус судлалын хүрээлэнгийн төв байрнаас нэг миль хүрэхгүй зайд орших Ухань их сургууль лабораторийн үзлэг шалгалт хийх захирамж гаргасан байсан ба хэдхэн цагийн дараа вирусын талаарх судалгаа Ухань хотын вирус судлалын хүрээлэнгийн мэдээллийн интернет сангаас устаж алга болжээ. Орой нь тус институтийн лабораторид "хамгаалалтын үйлчилгээ" авах тухай "зар" гаргасан ба харуул, хамгаалалтын болон бүртгэлийн ажилтнуудад бүгдэд хамааралтай болохыг мэдэгдсэн байжээ.

2019 оны 9, 10 дугаар сард Ухань хотыг хиймэл дагуулаас авсан зургаар эмнэлэгт үзлэгийн тоо, COVID-19 шинж тэмдэг ихээхэн нэмэгдсэн болохыг харуулсан байсан ба лабораторийн судлаачид Ухань хотын автобус, метронд өдөр тутам ажилдаа явах, зорчих үеэрээ вирусийг хот даяар тараасан байж болзошгүй гэж таамаглаж буй газрын зураглалын өгөгдлүүд гарсан байжээ.

Тус хороо нь мөн Блүүмберг сувагт өгсөн Австралийн вирус судлаач доктор Даниэль Андерсоны ярилцлагыг лабораторийн ажлын схемийг тогтооход агшиласан ба "Андерсон бол Ухань судлалын хүрээлэнгийн BSL-4 лабораторид судалгаа хийсэн цорын ганц гадаадын эрдэмтэн юм" гэсэн юм.

Тэрээр ярилцлагадаа барилгын орох, гарах хаалган дээр нарийвчлан шалгалт хийж, цаг тухайд нь химийн болон хувийн шүршүүрт орох шаардлагыг тавьж байсан гэжээ. Зургадугаар сард өгсөн ярилцлагадаа Доктор Андерсон Ухань институтэд 2019 оны эцэс гэхэд өвдсөн хүмүүсийн хэнийг нь ч мэдэхгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд вирус нь байгалийн эх сурвалжаас гаралтай гэж үзэж байгаагаа хэлжээ.

Тухайн үед Бүгд найрамдах намын судлаачид Ухань хотын төв даяар вирус тархсан явдал нь дэлхийн цэргийн их наадмын өмнө болсноор "олон улсын вирус тээгчид бий болж, вирусийг дэлхийн даяар тараасан" гэж мэдэгджээ.

2019 оны 10 дугаар сард Ухань хотод 2019 оны цэргийн дэлхийн наадмыг зохион байгуулж, олон мянган цэргийн албан хаагчид олимпын тоглолтын дүрмийн дагуу тэмцээнд оролцсон. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тамирчдын өгсөн ишлэлүүдээс үзвэл тоглолтууд үзэгчгүйгээр зохион байгуулагдсан бөгөөд Ухань хот яг л "хий үзэгдэл хот" шиг байсан гэжээ.

Хэд хэдэн орны тамирчид COVID-тэй төстэй шинж тэмдгүүдийн талаар гомдол гаргаж байсан бөгөөд тамирчдаа илгээсэн дөрвөн улс дэгдэлт олон нийтэд тархахаас өмнө 2019 оны 11, 12 дугаар сард COVID-19-тэй болохыг баталсан.

2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Health Times сэтгүүлд Хубэй мужийн Эрүүл Мэндийн Статистик, Мэдээллийн Нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Ю Чуанхуатай хийсэн ярилцлагыг нийтэлсэн, COVID-19 батлагдсан тохиолдлын мэдээллийн санг бүрдүүлсэн ба 2019 оны 9 дүгээр сарын 29нд эхний өвчтөн өвдсөн бөгөөд "11 дүгээр сарын 14, 11 дүгээр сарын 21 -ний өдрүүдэд бүртгэгдсэн" гэжээ.

"Хоёрдугаар сарын 27-нд ярилцлага нийтлэгдэхээс өмнө Ю сэтгүүлч рүү утастаж, 11 дүгээр сард бүртгэгдсэн хоёр өвчтөний талаарх мэдээллийг буцааж авахыг оролдсон ба энэ нь хоёр хоногийн өмнө гаргасан Хятадын өвчлөлийн хянах төвийн захирамжийг биелүүлэх оролдлого байсан байж магадгүй юм." гэж Конгрессын тайланд дурджээ.

2021 оны 1 дугаар сарын цахим шуудангаар Ухань хотын вирус судлалын хүрээлэнгийн ахлах эрдэмтэн, доктор Ши Жэн Ли-ээс лабораторийн олон нийтийн мэдээллийн сан интернетээс алга болсон талаар асуухад Ши, тайланд дурдсанаар, мэдээллийн санг яагаад устгах болсон талаар өмнө нь хэд хэдэн хариулт өгсөн.

"Хэрэв та нар уг вирус хүний гараар хийгдсэн, улмаар SARS-CoV-2 ' вирус лабораторийн орчноос алдагдсан эсэхийг сонирхож байвал би ямар ч асуултад хариулахгүй". "Итгэлцэл байхгүй бол ярилцлага байхгүй байна" гэж тэр хэлсэн байна.

Эх сурвалж: Fox News

Гашуунсухайт, Цагаан хад ногоон бүс боллоо
Гашуунсухайт, Цагаан хад ногоон бүс боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.