/2022.01.31/: НАТО-гийн эвслийг өргөжүүлэх талаар өрнөдийнхөнтэй ширүүн маргаантай байгаа, ОХУ Украин руу довтлохоор бэлтгэж байгаад эмээж буйгаа Дублин мэдэгдсэний дараа ОХУ тэнгисийн цэргийн сургуулилтыг Ирландын эргээс шилжүүлнэ гэж мэдэгдлээ.
Энэхүү сургуулилтыг хоёрдугаар сарын 3-8-нд болох сургуулилтыг Ирландын баруун өмнөд хэсгээс 240 км-ийн зайд буюу олон улсын хэсэгт, гэхдээ Ирландын эдийн засгийн онцгой бүсэд хийх ёстой байв. Ирланд бол Европын холбооны 27 гишүүн орны нэг боловч НАТО-гийн гишүүн биш ажээ.
Ирландын Гадаад хэргийн сайд Саймон Ковени өнгөрсөн долоо хоногт цэргийн сургуулилтыг эсэргүүцэж, “Энэ бол Украин болон Украинд болж буй үйл явдлын хүрээнд цэргийн үйл ажиллагаа, хурцадмал байдлыг нэмэгдүүлж буй тухай ярих цаг биш. Тэд үүнийг ЕХ-ны баруун хил дээр, Ирландын эргээс холгүй газар хийхээр сонгосон нь бидэнд тийм ч таатай биш байна” гэв.
Бямба гарагт Ирландад суугаа ОХУ-ын Элчин сайд Юрий Филатовын "загас агнуурын үйл ажиллагаанд саад учруулахгүйн тулд сургуулилтыг Ирландын эдийн засгийн бүсээс шилжүүлнэ" гэсэн захидлыг Facebook хуудсандаа нийтэлжээ.
Энэ шийдвэр нь Орос Украинтай хиллэдэг хилийн ойролцоо 100,000 орчим цэргээ байрлуулсантай холбоотой хурцадмал байдал, мөн НАТО-гоос Украиныг тус эвсэлд элсүүлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй байх, Оросын хилийн ойролцоо НАТО-гийн зэвсгийг байрлуулахыг зогсоох амлалт өгөх, мөн Зүүн Европоос хүчээ эргүүлэн татахыг НАТО-сшаардсан буй энэ үед хийж байгаа ховорхон буулт байлаа.
АНУ болон НАТО өнгөрсөн долоо хоногт эдгээр шаардлагыг албан ёсоор няцаасан ч Вашингтон хэлэлцээ хийх боломжтой газруудыг тодорхойлсон бөгөөд дайнаас зайлсхийх арга зам байгаа гэж найдаж байна хэмээжээ.
Улс төрийн өдөөн хатгасан үйлдэл
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин барууны орнуудын мэдэгдлийн талаар олон нийтэд ямар ч мэдэгдэл хийгээгүй. Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэхдээ, Орос улс дайныг хүсэхгүй байгаа ч тохиролцоонд хүрэх боломж бага байна хэмээжээ.
АНУ-ын Батлан хамгаалахын тэргүүн Ллойд Остин баасан гарагт хэлэхдээ, Путин өөрийн хүч чадлаа Украины хотууд болон "чухал газар нутгийг" эзлэн авах, эсвэл Украины нутаг дэвсгэрт салан тусгаарласан газар нутгийг хүлээн зөвшөөрөх зэрэг "албадлага, өдөөн хатгасан улс төрийн үйл ажиллагаа" явуулахад ашиглаж болно гэж мэдэгджээ.
ОХУ Украины бүрэлдэхүүнд багтдаг Крымийн хойг нь 2014 оноос хойш Украины зүүн хойд зүгийн хоёр нутаг дэвсгэрийн удирдаж байгаа Оросын дэмжлэгтэй босогчдын мэдэлд байгаа юм.
Оросын хууль тогтоогч Украины эдгээр хэсгийн оршин суугчдыг Оросын армид элсэхийг уриалж байгаа нь Москва эдгээр нутаг дэвсгэрийг өөртөө нэгтгэхийг хичээсээр байгаагийн илрэл юм. Украины зүүн нутгийн босогчдын хяналтад байгаа бүс нутгийн оршин суугчид Украины зэвсэгт хүчин халдлагад өртөхөөс болгоомжилж байгаа ба Оросын паспорттай хүмүүсийг Оросын арми хүлээж авна гэж Виктор Водолацкий бямба гарагт мэдэгдэв.
ОХУ босогчдын хяналтад байгаа нутаг дэвсгэрийн 500 мянга гаруй хүнд паспорт олгосон байна. Водолацкий элсэгчид Орост алба хаах болно гэж хэлсэн боловч энэ нь тэд ирээдүйд аль ч хүчинд нэгдэх боломжийг нээлттэй болгож байгаа аж.
Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтны хэлснээр, “Орос дайныг хүсэхгүй байна гэсэн Лавровын тайлбарыг АНУ сайшааж байгаа. Гэхдээ үүнийг үйл ажиллагаагаар баталгаажуулах хэрэгтэй. Оросууд Украины хил рүү илгээсэн цэргээ татаж, хурцадмал байдлыг намжаах бусад арга хэмжээг авч байгаа эсэхийг бид харах хэрэгтэй” гэж хэлээд олон нийтэд ярих эрхгүй тул нэрээ нууцлахыг хүсэв.
ОХУ баруун өмнөд хэсэгт мото буудлагын болон их бууны ангиуд, Балтийн тэнгис дэх Калининград хотод байлдааны онгоцууд, Хар тэнгис, Хойд туйлд олон арван байлдааны хөлөг онгоцуудыг оролцуулан цэргийн сургуулилт хийжээ.
Мөн Оросын цэргүүд хамтарсан сургуулилт хийхээр Беларусь улсад ирсэн нь Москва хойд нутгаас буюу Беларусийн зүгээс Украин руу дайралт хийх вий гэсэн болгоомжлолыг барууныханд төрүүлж байна. Украины нийслэл нь Беларусийн хилээс ердөө 75 км (46 миль) зайд оршдог байна.
Эх сурвалж: ALJazeere