/2022.01.31/ Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлаар АН-ын дэд дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийж байна.
Тэрбээр, "Хэн ч байсан хуултийн өмнө тэгш эрхтэйгээр асуудлаа шийдвэрлэдэг байх ёстой. Иргэн хүн хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Би Үндсэн хуулийн доторх зүйл заалтыг дагаж мөрдөж явдаг хүний хувь худлаа зүйл ярихгүй.
Хөгжлийн банктай холбоотой асуудал юуны улмаас гарч ирснийг ард түмэн мэдэхгүй ёстой. АН-ын зүгээс тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотойгоор энэ асуудал үүссэн гэж үзэж байна. Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудал УИХ-д гэнэт орж ирсэн. Засгийн газар тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн баригдаагүй байхад УИХ ээлжит бус чуулганыг зарласан. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Засгийн газар энэ асуудлыг ярихдаа тэтгэвэр нэмэгдүүлэх эх үүсвэрийг хөндсөн. Тиймээс хөгжлийн банкны асуудал гарч ирсэн.
Зарлагдсан зээлдэгч нарын дунд АН-ын төлөөлөл байхгүй. Ихэнх 2017 оноос хойш олгогдсон зээл байна. Хөгжлийн банктай холбоотой зээлийг Ардчилсан нам ч гэсэн анхаарч байгаа. Эдгээр чанаргүй зээлдэгч нарын зээлийг эргэн төлүүлэхэд манай намын зүгээс хийж болох зүйл байвал хамтарч ажиллахдаа бэлэн байна. Энэ бол маш их хэмжээний зээлийн асуудал. Энэ нь төсөвтэй холбогдож байгаа учир манай намын зүгээс ч мөн үүн дээр онцгой анхаарах болно" гэлээ.