841 тэрбумын найдваргүй зээлийн эзэн ЗАХИРЛУУД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

841 тэрбумын найдваргүй зээлийн эзэн ЗАХИРЛУУД

/2022.01.27/ Монгол Улсын Засгийн газар 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкийг байгуулахаар шийдвэрлэж, 2011 оны тавдугаар сард байгуулсан. Хөгжлийн банкны гол зорилго нь Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх байв. Гэтэл байгуулагдсан цагаасаа хойш томоохон БҮТЭЭЭН БАЙГУУЛАЛТ гэхээсээ илүү нөлөө бүхий УЛС ТӨРЧДӨД зээл олгож эхэлсэн нь ИЛ ТОД болоод удаж байна.

Тус банк нь байгуулагдсан цагаасаа хойш даруй ДОЛООН гүйцэтгэх захирлын "нүүр үзжээ". Тодруулбал:

  1. Ким Жанг Жин:
    Монгол улсын Хөгжлийн банк БНСУ-ын Хөгжлийн банк хооронд Монгол улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх “Удирдлагын гэрээ” байгуулсан юм.

    Ийнхүү Монгол, Солонгосын хоёр талын хамтарсан банк удирдах бөгөөд Солонгосын Хөгжлийн банкнаас 5 мэргэжилтэн ирж, 4 жил ажиллах байв.

    Монголын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар Ким Жанг Жин томилогдож байжээ.



  2. Н.Мөнхбат:
    Хөгжлийн банкны анхны гүйцэтгэх захирал гэгдэх тэрбээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгуулж, шүүх хурал болсон юм.
    “Мон Лаа” ХХК-д давуу байдал олгож Монгол Улсын Хөгжлийн банканд 5.6 тэрбум төгрөгийн хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсон.
    Гэсэн ч 2021 оны арваннэгдүгээр сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Н.Мөнхбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.


  3. Б.Батбаяр:
    Тэрээр Сангийн яамны Санхүү эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд С.Батболд Ерөнхий сайдын үед "Самурай" бондыг олон улсын зах зээл дээрээс босгох яриа хэлэлцээрийг эхлүүлэхэд гар бие оролцож байсан байна.
    Он цаг өнгөрөхийн хэрээр хэдэн тэрбумаар яригдах чанаргүй зээл олгож байсан нь илэрч байгаа юм.




  4. Г.Амартүвшин:
    Б.Батбаярыг үүрэг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Хас банкны ерөнхий захирал Г.Амартүвшинг томилохыг ТУЗ-д нь зөвшөөрч, 2019.05.21-2019.12 дугаар сар хүртэл тус албан тушаалыг хашсан байна.
    Богино хугацаанд ажиллаад төрийн түшээ болсон ч өөртөө болон хамаарал бүхий найз УИХ-ын гишүүддээ 33 тэрбумын зээл олгосон гэх дуулиан одоо хүртэл тасраагүй.


  5. Ч.Энхбат:
    Г.Амартүвшин УИХ-д нэр дэвшихээр болж, гүйцэтгэх захирлын ажлаа өгсний дараагаар энэ суудал хүнгүй болов.
    Тодорхой томилгоо хийгдэх гэж нэг жил гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат гүйцэтгэх захирлын албыг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан байна.
    2020 оны дөрөвдүгээр сарын 16-нд ажлаа өгсөн түүнийг "Газ-Импорт" гэх компанид Банкны тухай хууль зөрчин их хэмжээний зээл удаа дараа олгосон гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, 2020 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс яллагдагчаар татан шалгаж эхэлсэн түүхтэй.

  6. Н.Мөнхсүх:

    Монгол Улсын томоохон төслийг санхүүжүүлэх зорилготой банк нь гүйцэтгэх захиралгүй жил гаруй хугацааг өнгөрөөжээ.
    Ийнхүү 2020 оны дөрөвдүгээр сард Н.Мөнхсүх гэгч эмэгтэй тус албыг хашиж эхэлсэн байна.
    Тэрээр өмнө нь Төрийн сангийн газрын Санхүү, тайлан бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан юм.



  7. Н.Мандуул:
    Тус банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар Гүйцэтгэх захирал Н.Мөнхсүхийг хүсэлтийнх нь дагуу чөлөөлж, улмаар 2021 оны наймдугаар сарын 5-нд Н.Мандуулыг томилсон юм. Тэрээр 2007 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлж, Төсвийн бодлогын газар, Санхүүгийн бодлогын газарт хэлтэс, газрын дарга хүртэл нийт 10 гаруй жил Сангийн яаманд ажилласан туршлагатай нэгэн байна.

Үе үеийн захирлуудын гаргасан шийдвэрийн дагуу, өдгөө 880.2 тэрбум төгрөгийн өр үүссэн талаар Хөгжлийн банкнаас мэдээлсэн. Үүний 55 хувь нь чанаргүй зээл болохыг монголбанкнаас мэдээлсэн юм.

Хилээр нэвтрүүлэх бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх хүсэлт тавьлаа
Хилээр нэвтрүүлэх бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх хүсэлт тавьлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.