/2022.01.24/: Тайландын баруун хэсэгт Британийн иргэнийг хөнөөсөн хэрэгт 22 настай Тайланд залуу буруутгагдаж байгаа талаар орон нутгийн албаныхан мэдээллээ.
49 настай Маркус Эванс бямба гарагийн үүрээр Канчанабури хотод халдлагад өртөж нас барсан гэж Тайландын цагдаа мэдэгдэв.
Тухайн үед хамт явсан 54 настай Шон Дагнан гэх Британи иргэн хүнд шархадсан бөгөөд эмнэлэгт хүргэгджээ. Хэргийн газраас гар хадуур олдсон гэж тэд нэмж хэлэв.
Халдлага үйлдсэн гэх этгээд даваа гарагт шүүхэд дуудагдана гэж цагдаа нар мэдэгдсэн ба тус бус нутагт ноён Эвансыг таван жил, харин ноён Дагнан гурван жил орчим амьдарч байсан хэмээн мэдэгджээ.
Цагдаа нар хоёр хохирогчын паспортын зургийг нийтэлсэн бөгөөд ноён Эванс Сомерсетийн Уэстон-супер-Маре, ноён Дагнан Варвикшир мужийн Нунеатон хотод төрсөн байна.
Их Британийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: "Британийн нэг иргэн нас барж, өөр нэг иргэн Тайландад эмнэлэгт хүргэгдсэний дараа Тайландын хааны цагдаагийн газартай холбоо барьсан ба бид консулын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна" гэжээ.