ОХУ шатахууны экспортонд ХОРИГ тавихаар ярилцаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ шатахууны экспортонд ХОРИГ тавихаар ярилцаж байна

/2021.07.31/ ОХУ-ын Засгийн газар дотоодын зах зээлийн нөхцөл байдлыг тогтворжих хүртэл шатахуун экспортлохыг түр хязгаарлах асуудлыг судалж байгаа юм байна. Тус улсын Эрчим хүчний яам ойрын хугацаанд саналаа Засгийн газрын хуралдаанд оруулах болно гэж Ерөнхий сайдын орлогч Александр Новак сэтгүүлчдэд мэдээлэв.

"Одоогийн байдлаар эрэлт нэмэгдэж байгаа тул дотоодын зах зээлээ бүрэн хангах шаардлага үүсэж байгаатай холбоотойгоор бид энэ асуудлыг бодитоор авч хэлэлцэх шаардлага үүсээд байгаа гэж тэрээр хэлсэн байна.

Александр Новакийн хэлснээр биржийн арилжааны үнийн дарамт хэвээр байна. "Хэдийгээр үнэ өчигдөр өссөн ч өмнө нь хэд хоногийн турш үнэ унаж байсан. Өөрөөр хэлбэл тогтворгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул зах зээлийг тогтворжуулах шаардлагатай байна" гэж дүгнэж байна.

Эх сурвалж: ТАСС

Газрын тос боловсруулах үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ?
Газрын тос боловсруулах үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ?
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.