ШУУРХАЙ: БОАЖ-ын сайд, дэд сайд, ТНБД нарыг АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: БОАЖ-ын сайд, дэд сайд, ТНБД нарыг АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ

/2022.01.17/: Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зарим хүмүүст хариуцлага тооцлоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөхөөр боллоо. Тэднийг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хангалтгүй ажилласан гэж үзсэн байна.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болголоо.

Тэгвэл тус яамны үйл ажиллагааг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан түр хариуцна.

“Golden Coach” сүйх тэргийг ашиглахаа түр зогсоохоор болжээ
“Golden Coach” сүйх тэргийг ашиглахаа түр зогсоохоор болжээ
 
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.