“Golden Coach” сүйх тэргийг ашиглахаа түр зогсоохоор болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Golden Coach” сүйх тэргийг ашиглахаа түр зогсоохоор болжээ

King Willem-Alexander and Queen Maxima arrive in the Golden Coach at the Ridderzaal in The Hague in September 15, 2015.

/2022.01.17/: Морин тэрэгтэй холбоотой колончлолын харилцааг шүүмжилсний дараа Нидерландын хааны гэр бүл "Нидерланд Улс бэлэн болтол Алтан сүйх тэргийг ашиглахаа түр зогсооно" гэж хаан Виллем-Александр мэдэгдэв.

"Бид өнгөрсөн түүхийг засан бичиж чадахгүй. Бид тэрхүү түүхтэйгээ эвлэрэхийг хичээх хэрэгтэй. Энэ нь колоничлолын өнгөрсөнд ч хамаатай. Үүний оронд биднийг хагалан бутаргахаасаа илүү нэгтгэх зүйлд илүү хүчин чармайлт гаргаж удаан үргэлжлэх хамтын хүчин чармайлтыг бий болгох хэрэгтэй" гэлээ.

Ханхүү Харри болон Меган нар Их Британи зэрэг улс орнууд колончлолын бурууг засах ёстой гэж мэдэгдэв.

"Де Гоуден Коетс" гэж нэрлэгддэг сүйх тэрэг нь сүүлийн жилүүдэд ширүүн маргааны төвд байсаар ирсэн.

Амстердамын музейн мэдээлснээр, "Колониос ирсэн хүндэтгэл" нэртэй Алтан сүйх тэрэг дээр байрлах самбаруудын нэг дээр колончлогдож байсан өнгөт арьстнууд Нидерландыг төлөөлж буй залуу цагаан эмэгтэйд өвдөг сөгдөн, түүнд бэлэг барьж буйг дүрсэлсэн байдаг аж.

Controversial Golden Coach becomes museum exhibit | Culture | Arts, music  and lifestyle reporting from Germany | DW | 17.06.2021

Нидерландын эзэнт гүрэн 17-р зуунаас 19-р зуун хүртэл 250 жил оршин тогтнож байсан гэх мэдээлэл Амстердам дахь Рийксмузей байдаг. Эзэнт гүрэн нь Карибын тэнгис, Бразил, Суринам, Өмнөд Африк, Ази зэрэг бүс нутгуудад үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд тус бүс нутгийн хүмүүс империалистуудад боолчлогдож байжээ.

1990 онд Кюрасаогийн зураач Рубен Ла Круз Роттердам хотод болсон наадамд колончлолын эсрэг богино дүрслэл зуран дэлгэж байжээ. Тэр цагаас хойш олон нийтийн хэд хэдэн зүтгэлтэн, тэр дундаа Нидерландын парламентын идэвхтэн, хоёр гишүүн сүйх тэргийг цаашид ашиглахгүй байхыг уриалж байгаа ажээ.

2020 онд олон улс арьс өнгө, колончлолын түүхтэй тулгарсан "Хар арьстны амьдрал чухал" дэлхийн эсэргүүцлийн жагсаалын дараа эдгээр шаардлагууд улам хүчтэй болсон.

Алтан сүйх тэргийг 1898 онд Нидерландын анхны эмэгтэй хаан хатан хаан Вильгельмина 18 насныхаа төрсөн өдрөөр нь бэлэглэсэн бөгөөд үүний дараа удалгүй түүнд титэм хүртэх ёслолыг хийж байжээ.

Одоо үүнийг голчлон хунтайжийн өдөр буюу есдүгээр сарын гурав дахь мягмар гарагт Виллем-Александр хаан Нидерландын парламентыг нээж, ирэх оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг тодорхойлсон илтгэл тавих үеэр ашигладаг гэж Нидерландын засгийн газрын вэбсайтад мэдээлжээ.

Мөн уг сүйх тэргийг хааны хурим, тангараг өргөх ёслол зэрэг бусад нэр хүндтэй арга хэмжээнүүдтэй ашигладаг байна.

Виллем-Александр хаан нэмж хэлэхдээ "Алтан сүйх тэргийг Нидерланд улсын ард иргэд бэлэн болсон үед дахин жолоодох боломжтой болно гэжээ.

"Энэ улсын бүх иргэд тэгш эрхтэй гэдгээ мэдэрч, ижил боломжийг олж авах ёстой. Хүн бүр манай улсад бүтээгдсэн бүтээн байгуулалтын нэг хэсгийг мэдэрч, үүгээрээ бахархах ёстой."

Эх сурвалж: CNN

Гурван сайд хамтарсан тушаал гаргажээ
Гурван сайд хамтарсан тушаал гаргажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.