/2022.01.17/: Өнөөдрийн байдлаар Таван толгой түлш компанийн үйлдвэрийн 22 шугамын 3 нь засвартай байна.
Хангалттай нөөцтэй түлшний үйлдвэрийн сайжруулсан шахмал түлшний стандартын орц норм хэвийн байгаа гэлээ. Энэхүү стандартыг Эрчим хүчний яам баталж өгсөн байна. Үйлдвэрийн дотоод хяналтын хэлтэстэй бүх бүтээгдэхүүнд хяналт хийдэг бөгөөд үйлдвэрийн зүгээс бүтээгдэхүүний шуудай бүрт шалгалт хийдэг гэлээ.
Өнгөрсөн долоо хоногт хийсэн шалгалтаар бүтээгдэхүүн хэвийн байгааг тогтоосон байна. Ажлын хэсэг 2 үйлдвэрээр орж танилцсан.
Ажлын хэсэг шалгалтын явцад түүхий нүүрс хадгалж байсан 4 зөрчлийг илрүүлжээ. Илрүүлсэн зөрчлийг арилгаж 5 тонн гаруй нүүрсийг хураан авсан гэж мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт 102 дугаарт зориулалтын бус зүйл түлж байгаа тухай 11 дуудлага ирсэнийг шалгаж үзэхэд батлагдаагүй.
Угаартлаа гэх 17 дуудлага бүртгэгдэж 47 иргэн угаартаж эмнэлгийн тусламж авсан бөгөөд нэг иргэн амь насаа алдсан гэсэн мэдээлэл өглөө.