Х.Галинбек: Шахмал түлшний чанарт ямар нэг өөрчлөлт гараагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Галинбек: Шахмал түлшний чанарт ямар нэг өөрчлөлт гараагүй

/2022.01.17/ Нийслэлийн агаарын чанарын асуудлаар БОАЖЯ, НЭМҮТ, ЦУОШГ, НМХГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө.

"Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрийн технологи хариуцсан ерөнхий инженер Х.Галинбек, "Түлшний чанарт ямар нэг өөрчлөлт гараагүй. Багануур, Налайхын нүүрсний чийглэг 30-40 хувь байдаг. Харин шахмал түлшний чийглэг 10-аас бага хувьтай байна. Монголд мөрдөгдөж буй стандартын хэмжээнд байгаа.

Нийслэлд жил бүр 20 мянган өрх нэмэгдэж байна. Энэ хэрээр яндангийн тоо нэмэгдэнэ.

Шахмал түлш бол ямар ч утаагүй түлш гэсэн үг биш. Түүхий нүүрстэй харьцуулбал 2,3 дахин бага тооцонцор ялгаруулах түлш юм. Одоо хэрэглэх шахмал түлшний чанарыг илүү сайжруулах шаардлагатай гэж үзэж байна" гэсэн юм.

Мөн агаарын бохирдлыг үүсгэж буй хүчин зүйл зөвхөн шахмал түлш биш. Чанаргүй бензин, олон жил болсон тээврийн хэрэгсэл, машины яндангаас гарч буй утаа зэрэг маш олон хүчин зүйл нөлөөлж байна. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 182 нам даралтын зуухтай ААН байдаг. Ирэх өвлөөс дээрх ААН-үүдэд технологийн шинэчлэлт хийж, түүхий нүүрс түлдэг байдлыг зогсооно. Эдгээр нь агаарыг маш их бохирдуулж байгаа гэж эх сурвалжууд мэдээллээ.

Өчигдөр Замын-Үүд боомтоор 57 чингэлэг ачаа нэвтэрчээ
Өчигдөр Замын-Үүд боомтоор 57 чингэлэг ачаа нэвтэрчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.