/2021.07.30/ Өчигдөр орой 21:00 цагийн орчимд цагдаа нар хоёр иргэнийг зодож хүчирхийлж буй бичлэг цахим орчинд цацагдаж олон нийтийн бухимдлыг төрүүлсэн. тиймээс ЦЕГ-ын дотоод хяналт шалгалтын албанаас тухайн хоёр цагдаад хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж эхэлсэн юм. Энэ талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Өчигдөр оройноос эхлэн хэрэгт холбогдсон хоёр цагдаагийн албан тушаалыг түдгэлзүүлж, хэргийг шалгаж эхэлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааг нарийн шалгасаны дараа дахин мэдээлнэ гэв.
Уг хэрэг нь хоёр жилийн өмнө гарч байсан бөгөөд өчигдөр цахим сүлжээнд цацагдсанаар ил болсон аж. ЦЕГ-аас энэ хэргийг нуун дарагдуулаагүй харин хохирогч яагаад гомдол гаргаагүй тал дээр мөн шалгалт хийж байгаа гэсэн юм.