АТГ: Авлигын төсөөллийн индексийн тухай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Авлигын төсөөллийн индексийн тухай

Ардын намын үед авлига ялна | News.MN

/2022.01.06/: Авлигын түвшний талаарх бодит мэдээллийг олж авахад төвөгтэй байдаг бөгөөд улс орны болон цаашлаад дэлхийн түвшинд авлигын бодит түвшинг үнэн зөв тооцдог хэмжүүрийн систем хараахан бүрдээгүй байна.

Учир нь авлигыг бүс нутаг, үндэсний болон дэлхийн хэмжээнд хэмжиж, мэдээлэл цуглуулахад төсөөллийн судалгааг голчлон ашигладаг. Тиймээс одоогийн судалгаа, индексүүд нь авлигын талаарх төсөөллийн хэмжүүр юм.

Авлигын төсөөллийн индекс бол мэргэжилтнүүдийн үнэлгээ болон санал асуулгын дүнгээр тодорхойлсон төрийн байгууллагын авлигын түвшингээр нь улс орнуудыг эрэмбэлдэг индекс юм. Энэ нь нэгдмэл аргачлал бүхий бие даасан судалгаа биш, харин АНУ, ХБНГУ, Их Британи, Швейцар, Хонконгод байрлан үйл ажиллагаа явуулдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний зарим буюу авлига, түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг сонгон авч тодорхой аргачлалын дагуу дэлхийн 180 улс орныг 0-100 оноогоор үнэлдэг индекс юм. Индексийн 0 оноо нь хамгийн өндөр авлигатай, 100 оноо нь цэвэр гэсэн утгатай.

Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр 2012 оноос хойш 35-39 оноогоор үнэлэгдсэн бөгөөд сүүлийн хоёр онд дараалан өөрийн түүхэндээ хамгийн багаар буюу 35 оноотой үнэлэгдээд байна. 2020 оны Монгол Улсын индексийг тооцоход 9 эх сурвалжийг ашигласнаас АНУ-ын “Пи Ар Эс” группээс гаргадаг Эрсдэлийн үнэлгээ 6 оноогоор, Швейцарын “Ай Эм Ди” байгууллагын өрсөлдөх чадварын эмхтгэлийн үзэл бодлын судалгаа 4 оноогоор, Ардчиллын олон талт байдлын төслийн үнэлгээ 3 оноогоор тус тус өсөж, Дэлхийн эрх зүйн төслийн Хууль дээдлэх ёсны индекс 3 оноогоор, “Глобал инсайт” байгууллагын Улс орнуудын эрсдэлийн түвшин 12 оноогоор тус тус буурсан байна.

Монгол Улсын Авлигын индекс 2018 онд нэг оноогоор дээшилснээр 180 орноос  93-т бичигдэв

Харин Дэлхийн эдийн засгийн форумын үзэл бодлын судалгаа, “Бертелсман сан” Шилжилтийн индекс, Дэлхийн банкны Улс орны бодлого, институцийн үнэлгээ, Эдийн засгийн мэдээллийн нэгжийн Улс орнуудын эрсдэлийн үнэлгээний оноо өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй байна.

Ямартай ч Авлигын төсөөллийн индекс нь манай улсын авлигын түвшинд өгч буй (бодит байдлыг хэр зэрэг найдвартай илэрхийлж буйг нь шалгах боломжгүй хэдий ч) олон улсын байгууллагын үнэлгээ тул бид авлигын эсрэг төрийн бодлого, үйл ажиллагаандаа үндэслэл болгон ашиглах ёстой.

2020 оны авлигын индексээр Монгол Улс 111-т бичигдэж, зургаан байраар  ухарлаа

Тиймээс төр, засгийн түвшинд авлигын индексийг үзүүлэлтүүдийг сайжруулах чиглэлээр онцгой анхааран 2021 оны долоодугаар сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар олон улсын байгууллагын судалгаа, дүгнэлт болон Монгол Улсад тулгараад буй нөхцөл байдлыг харгалзан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж буй байдлыг таслан зогсоох, бизнес эрхлэгчдэд учирч буй дарамт, хүнд суртал, авлигыг бууруулах төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан, 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан.

Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьж байна. Ажлын хэсэг авлига үүсгэж байгаа суурь хүчин зүйлс буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: АТГ

Иргэний нийгмийн орчныг ХУМИХ ЭРСДЭЛ үүсэж, МАН хаалттай хурал зарлалаа
Иргэний нийгмийн орчныг ХУМИХ ЭРСДЭЛ үүсэж, МАН хаалттай хурал зарлалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.