Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтэс байгуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтэс байгуулжээ

/2022.01.03/: Монгол Улсын Засгийн газраас “Цахим үндэстэн” болох томоохон зорилтыг дэвшүүлж, амжилттай хэрэгжүүлж буй бодлогын нэг нь ЭРДЭС БАЯЛГИЙН ЦАХИМ ШИЛЖИЛТ юм.

УУХҮЯ-наас эрдэс баялгийн салбарын үр өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэн, төрийн үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, хариуцлагатай хөгжүүлэх зорилтыг дэвшүүлэн цахим шилжилтийн бодлого хэрэгжүүлж буй.

УУХҮЯ, АМГТГ, ҮГА-аас иргэд, ААН, төрийн холбогдох байгууллагуудад үзүүлж буй үйлчилгээний өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, уялдаа холбоог хангах, үйл ажиллагааг сайжруулах, нэг системд нэгтгэх, үүний тулд мэдээллийн системийн дэд бүтцийг хөгжүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй ажиллах буй.

ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

УУХҮЯ дотоод бүтэцдээ Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийг байгуулж, дараах ажлуудыг хэрэгжүүлэв.

  • УУХҮЯ-наас аж ахуйн нэгжид олгодог тусгай зөвшөөрлийн бүртгэлийн систем хөгжүүлэлтийг хийж нэвтрүүлсэн. Систем нэвтрүүлснээр газрын тос, тэсэлгээ, хүнд үйлдвэрийн 13 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимаар олгох нөхцөлийг бүрдүүлж байна. Ингэснээр ААН-үүд тусгай зөвшөөрлийн явц ямар шатандаа явааг хянах боломжийг бүрдүүлсэн.
  • ТЭЗҮ, геологи хайгуулын ажлын тайлан төлөвлөгөө, ордын нөөц зэргийг хэлэлцдэг эрх бүхий гол байгууллага нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (ЭБМЗ). Тус зөвлөлийн үйл ажиллагааг цахимжуулсан нь ААН, тусгай зөвшөөрөл эзэмшигдийн талархлыг хүлээж байна.
  • Төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулж шийдвэр гаргалтыг шуурхай болгох үүднээс УУХҮЯ-ны удирдлагын мэдээллийн цахим систем /mobile application/-ийг нэвтрүүлсэн.

Цахим шилжилтийн хүрээнд 400 гаруй мэргэжилтнийг хамруулсан “Эрдэс баялаг-Цахим шилжилт” арга хэмжээг 2021 оны зургаадугаар сарын 18-ны өдөр цахимаар зохион байгуулсан.

Эх сурвалж: УУХҮЯ

“Файзер компани вакцины хадгалах хугацааг 9 сар болгож сунгасан“
“Файзер компани вакцины хадгалах хугацааг 9 сар болгож сунгасан“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.