/2022.01.05/ ЭМЯ-наас энэ сарын 3-ны өдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх үеэр Файзер компани вакциныхаа хадгалах хугацааг сунгасан талаар мэдээлсэн юм.
Энэ талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, "Иргэдийн гуравдугаар тунгийн хамрагдалт маш сайн байгаа. Үүний үр дүнд Дельта хувилбарын давлагаа буурсан.
Манай улс COVAX хөтөлбөр болон Японы Засгийн газрын тусламжаар Файзер компаниас вакцины худалдан авалт хийж байгаа. COVAX хөтөлбөрөөр вакцин худалдан авсан дэлхийн 130 гаруй оронд Файзер компани захиа илгээсэн. Энэ захианд -60-аас -90 хэмийн хүйтэнд хадгалагдаж байгаа тус компанийн вакцинуудын хугацааг дахин 3 сараар сунгасан талаар мэдээлсэн.
Тус вакцины хадгалах хугацаа 6 сар боловч вакцины чанарт ямар нэг өөрчлөлт орохгүй тул ийнхүү 3 сараар сунгасан. Тиймээс иргэд вакцины хугацаа дууссан гэдэгт санаа зовох зүйл байхгүй" гэсэн юм.