МАН-аас “Шинэ сэргэлтийн бодлого“ хөтөлбөртэй холбоотой ажлын хэсэг байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-аас “Шинэ сэргэлтийн бодлого“ хөтөлбөртэй холбоотой ажлын хэсэг байгуулна

May be an image of 3 people, people sitting and people standing

/2022.01.03/: УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ.

Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Нэгдүгээрт, намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг ярилцаж, намрын чуулган завсарлахаас өмнө хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай олон хууль бий. Энэ асуудлаар бүлгийн хуралдааны үеэр санал солилцож, дүгнэлт гаргалаа. Ялангуяа, Эдийн засгийг сэргээх чиглэлээр “Шинэ сэргэлтийн бодлого” хөтөлбөртэй холбоотойгоор МАН-ын бүлгээс ажлын хэсэг гарч, Засгийн газартай хамтарч ажиллах шаардлагатай гэж үзсэн.

Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Хуулийн төслүүдийн талаарх ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн мэдээллийг сонссон. Ингэснээр Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллахаар боллоо. Энэхүү ажлын хэсэг нь Нийгмийн даатгалын хуулийн төслүүд дээр сайтар ажиллах шаардлагатай байгаа юм” гэв.

Эх сурвалж: МАН

О.Батбаяр: Энхийг сахиулагчид ойрын хугацаанд тусгаарлалтаас гарна
О.Батбаяр: Энхийг сахиулагчид ойрын хугацаанд тусгаарлалтаас гарна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.