О.Батбаяр: Энхийг сахиулагчид ойрын хугацаанд тусгаарлалтаас гарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батбаяр: Энхийг сахиулагчид ойрын хугацаанд тусгаарлалтаас гарна

/2022.01.03/ Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, "Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 27-ноос хойш нийт 95 удаагийн ОУ-ын нислэг үйлдсэн. Энэ нислэгээр 9,723 зорчигч ирсэн. Одоогийн байдлаар эхний шинжилгээгээр 63, хоёр дахь шинжилгээгээр 75 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээр сорьцод генийн дараалал тогтоох шинжилгээ хийж байна. Одоогийн байдлаар "Омикрон" хувилбар бүртгэгдээгүй.

2021 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр Турк, Тайландын нислэгээр ирсэн хүмүүсээс хамгийн их ковид-19-ын тохиолдол илэрсэн. Дээрх хоёр нислэгээр ирсэн хүмүүсээс тус тус 10 тохиодол батлагдсан.

Мөн 244 энхийг сахиулагч ирж "Багабаян"-ын амралтад тусгаарласан. Тэднийг Батлан хамгаалах яамны зардлаар тусгаарлаж байгаа. Эхний шинжилгээгээр 124 тохиолдол батлагдсан ч хоёр шинжилгээгээр энэ тоо нэмэгдсэн. Цэргийн алба хаагчид нэг онгоцоор ирж, наашаа ирэхээс өмнө 2,3 хоног цэргийн тусгай байранд хамт байсан учир олон хүн халдвар авсан. Тиймээс 14 хоног тусгаарлаж байгаа. Эдгээр алба хаагчдаас генийн дараалал тогтоох шинжилгээгээр "Омикрон" хувилбар илрээгүй. Ойрын үед энхийг сахиулагчдын эхний ээлжнийхэн тусгаарлалтаас гарна" гэв.

ФОТО: Монгол Улсын Үндсэн хууль бүтсэн түүхэн замнал
ФОТО: Монгол Улсын Үндсэн хууль бүтсэн түүхэн замнал
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.