13-аас дээш насны иргэд өдрийн 100 мянган төгрөгөөр тусгаарлагдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

13-аас дээш насны иргэд өдрийн 100 мянган төгрөгөөр тусгаарлагдана

/2022.01.03/: УОК-ын шийдвэрийн дагуу 2021 оны арванхоёрдугаар 25-наас гадаадаас ирж байгаа иргэдийг коронавируст цар тахлын мутацлагдсан хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор түр тусгаарлах байранд 3 хоног тусгаарлана. 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй, 4-12 насны хүүхэд 50 мянга, 13-аас дээш насны иргэд 100 мянган төгрөг байхаар тогтоосон.

Тусгаарлан ажиглах байрны төлбөрөө тухайн байрласан тусгаарлах байр, зочид буудалдаа тушаах юм. Харин иргэд өөрсдийн сонголтоор ИБИС, Туушин, Кемпенский, Новотел зэрэг зочид буудалд тухайн зочид буудлын ханшаар төлбөрөө төлөх боломжтой.

Иргэдийг тусгаарлах зочид буудлын нэрс:

  1. Кентавр
  2. Сүнжин гранд
  3. Амар
  4. Ворлд Монголия
  5. Тэмүүжин
  6. Мөнххустай
  7. Лион Товер
  8. Оффис
  9. Хабу
  10. Юниверсал Мед
  11. Зүчи
  12. Тоёоко Инн Улаанбаатар
  13. Альфа
  14. Монголика
  15. Цэцэнхангай
  16. Наранбулаг
  17. Тайж
  18. Гайде
  19. Топаз
  20. Парк
Б.Пүрэвсүрэн: Түлээ түлшний хомстолтой 6098 айл өрхийн түлшний картыг цэнэглэж өгнө
Б.Пүрэвсүрэн: Түлээ түлшний хомстолтой 6098 айл өрхийн түлшний картыг цэнэглэж өгнө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.