/2021.12.30/ АНУ-д хоногт 420 мянган ковидын шинэ тохиолдол бүртгэгдлээ. Энэ коронавирүс анх бүртгэгдэж эхэлснээс хойшх хамгийн өндөр тоо болжээ.
Тус улсад мягмар гарагт 265427 тохиолдол бүртгэгдсэн юм.
Халдварын тохиолдол ийнхүү огцом нэмэгдэж байгаа нь омикрон хувилбартай холбоотой ажээ. Учир нь омикрон бүртгэгдсэнээс хойш долоо хоног тутамд халдварын тоо нь 60 хувиар нэмэгдэж байна. Эмнэлэгт хэвтэх хүний тоо мөн нэмэгдэж байна. Харин нас баралт нь буурч байгаа ажээ.
Нийтдээ тус улсад 53,7 сая хүн халдварт өртөж, 821 мянган хүн амиа алдаад байна.
Эх сурвалж: Reuters