/2021.12.30/: Автотээврийн үндэсний төв 2021 оны жилийн эцсийн тайлангийн хурлаа зохион байгуулав.
Автотээврийн үндэсний төв нь 2021 онд 25,3 тэрбум төгрөгийн орлогын төлөвлөгөөтэй ажилласнаас, 25,4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөөг 100 хувь ханган биелүүлжээ.
Хөрөнгө оруулалт, худалдан авалтын чиглэлээр 17 нэр төрлийн 22 багц, 1.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг худалдан авахаар төлөвлөсөн бөгөөд 1.7 тэрбум гүйцэтгэлтэй, 52.0 сая төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна.
• Автотээврийн үндэсний төв нь 2021.12.20-ны өдрийн байдлаар 102,408 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэж, 475,327 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийжээ. Мөн Монгол Улсын хэмжээнд 766,984 тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулсан байна.
• Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 63 ААНБ-тай гэрээ байгуулан 63 чиглэлд 772 тээврийн хэрэгсэл, 1653 мэргэшсэн жолоочтойгоор гүйцэтгүүлж, нийт 594,300 зорчигч тээвэрлэсэн.
• Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг 10 боомтын чиглэлд 496 аж ахуйн нэгж байгууллагын 26,184 тээврийн хэрэгсэл, 22,059 мэргэшсэн жолоочтойгоор гүйцэтгэж байна.
Хилийн боомтуудын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2021 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар 16,2 сая тн ачаа экспортолсон.
• Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн 30250 удаагийн тээвэрлэлтийг 24 цагаар хянаж автотээврийн улсын байцаагч нар 92868 тээврийн хэрэгслийг шалгаж, 7680 зөрчил илрүүлж, 6597 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 1137 зөрчилд 195’205’000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ оногдуулсан байна.
• Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 тусгай дугаарт өдөрт дунджаар 2000 иргэн холбогдоуж автотээврийн салбарын болон тус үйлдьэрийн газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг тогтмол авдаг бөгөөөд 2021 онд нийт 411,174 дуудлагыг хүлээн авч ажилласан байна.
Эх сурвалж: АТҮТ