/2021.12.30/: Жирэмсэн эмэгтэйчүүд архи уух нь хүүхдийн эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлдэг. Өмнөд Африкт хүүхдүүдийн арав гаруй хувь нь ургийн архины шинж тэмдгээр өвчилдөг нь дэлхий даяар хамгийн өндөр үзүүлэлт юм.
Ургийн архины спектрийн эмгэг нь Өмнөд Африкт дэлхийн бусад улс орнуудаас илүү түгээмэл байдаг ажээ. Өмнөд Африкт шинээр төрсөн нярайн арав гаруй хувь нь энэ эмгэгээр өвчилсөн байдаг бол дэлхий дахин энэ эмгэгээр өвчилсөг хүүхэд хоёр хувь хүртэл байна.
Ээжүүд нь жирэмсэн байхдаа архи ууж байсан хүүхдүүдийн тархинд нөхөж баршгүй гэмтэл үүсдэг бөгөөд үүний үр дүнд түрэмгийлэл нэмэгдэж, суралцахад бэрхшээлтэй болж, өсөлтийн хоцрогдол болон бусад асуудлууд үүсдэг байна.
Олон эмэгтэйчүүд ядуусын хорооллын хатуу ширүүн амьдралаас ангижрах арга хэрэгсэлээ болгон архи хэрэглэдэг. Жирэмсэн эмэгтэйчүүдэд туслах хөтөлбөрүүд байдаг. Гэхдээ ажилгүйдлийн түвшин өндөр, бүлэглэлийн хүчирхийлэл их байдаг учир энэ асуудлыг шийдэх нь тийм ч амар ажил биш гэж Томас Кручем мэдэгжээ.
Эх сурвалж: dw