/2021.12.22/: Өндөгнийхөө дотор төгс шигдсэн нялх үлэг гүрвэлийн олдвор нь үлэг гүрвэлүүд болон шувуудын хоорондын холбоог илүү илэрхийлж байна.
70 сая жилийн настай өндөгийг тус олдворыг хадгалдаг Хятадын музейн нэрээр буюу Baby Yingliang хэмээн нэрлэжээ. Үлэг гүрвэлийн нялх яс нь жижиг бөгөөд хэврэг, олдвор хэлбэрээр маш сайн хадгалж үлдсэн нь маш ховор олдвор гэж Канадын Калгари Их сургуулийн геошинжлэх ухааны тэнхимийн дэд профессор Дарла Зеленицки хэлэв.
Чулуужсан олдвор дээр тулгуурлан удахгүй үлэг гүрвэлийн зулзагыг дүрсийг гаргах гэнэ.
Мягмар гарагт iScience сэтгүүлд нийтэлсэн судалгааны хамтран зохиогч Зеленицкий "Энэ бол гайхалтай сорьц... Би үлэг гүрвэлийн өндөг дээр 25 жил ажилласан ч үүнтэй төстэй зүйлийг хараахан олж хараагүй" гэжээ.
"Одоог хүртэл үлэг гүрвэлийн өндөг ангаахай болохоос өмнө ямар байсныг мэддэггүй байсан. Учир нь үр хөврөлийн араг яснууд маш цөөхөн байдаг, ялангуяа амьдралын хэв маягт бүрэн бүтэн, хадгалагдан үлдсэн араг яснууд байгаагүй" гэж тэрээр мэдэгджээ.
Өндөг нь ойролцоогоор 17 сантиметр (7 инч) урт бол үлэг гүрвэлийн үр хөврөлийн урт нь толгойноос сүүл хүртэл 27 сантиметр (11 инч) гэж тооцоолсон ба судлаачдын үзэж байгаагаар насанд хүрсэн үлэг гүрвэл амьд байсан бол хоёроос гурван метр урт байх байсан ажээ.
Хятад, Их Британи, Канадын судлаачид Baby Yingliang болон бусад өмнө нь олдсон өндөгний үр хөврөлийн байрлалыг судалжээ. Тэд үлэг гүрвэлийн ангаахай өндөгнөөсөө гаргахаас өмнө нялх шувуудтай төстэй байдлаар хөдөлж, байрлалаа өөрчилдөг гэж дүгнэжээ.
Орчин үеийн шувуудын хувьд ийм хөдөлгөөн нь төв мэдрэлийн системээр хянагддаг, ангаахайгаа амжилттай гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг "tucking" хэмээх зан үйлтэй холбоотой байдаг.
Өндөг дэх үлэг гүрвэлийн хүүхдийн байрлал орчин үеийн шувуудынхтай төстэй байсан аж.
Судалгааны ахлах, Их Британийн Бирмингемийн их сургуулийн судлаач Вайсум Ма хэлэхдээ "Ихэнх мэдэгдэж байгаа шувууны бус үлэг гүрвэлийн үр хөврөл бүрэн бус араг ястай (үе мөчний хэсэгт тусгаарлагдсан яс) байсан" гэж мэдэгджээ. "Энэ үр хөврөлийг үлэг гүрвэлийн өндөгний дотор шувуу шиг хэвтсэн байдлаар сайн хадгалдсан байхыг хараад бид их гайхсан."
Овирапторид үлэг гүрвэлийн зулзагыг уран бүтээлчийн сэргээн бүтээж байна.
Бүх шувууд теропод гэгддэг хоёр хөлтэй үлэг гүрвэлийн бүлгээс шууд үүссэн бөгөөд тэдгээрийн гишүүдэд өндөр Тиранозаурус батаар болон жижиг велокирапторууд багтдаг.
Уг чулуужсан ясыг Хятадын Зянси мужаас 2000 онд олсон бөгөөд Хятадын "Yingliang Group" хэмээх чулуун компанийн захирал Лян Лиу олж авсан байна. 10-аад жилийн дараа музейн ажилтнууд Йинлян байгалийн түүхийн музейн барилгын ажлын үеэр хайрцгийг нь ялгаж, олдворыг олтол бараг мартагдсан байсан байна.
Эх сурвалж: CNN