/2021.12.22/ Ковид19-ийн омикрон хувилбараар өвчилсний дараа зарим эрчүүдийн үрийн шингэний чанар нэлээд хэдэн сарын хугацаанд мууддаг талаар судалгаа гарчээ.
Үрийн шингэн халдвар дамжуулахгүй. Гэвч ковидоор өвчилж эдгээд нэг сарын хугацаа өнгөрсөн 35 эрэгтэйд шинжилгээ хийхэд эр бэлгийн эсийн хөдөлгөөн нь 60 хувь, эр эсийн тоо нь 37 хувиар буурсан байжээ.
Мөн Бельгид 35 орчим насны 120 гаруй залуусын дунд судалгаа хийжээ. Тэд ковидын халдвар авч эдгээр 52 хоног болсон байв. Тэдний тал хувьд нь эр бэлгийн эсийн хөдөлгөөн буурсан, 29 хувьд нь мөн эсийн тоо буурсан үзүүлэлт гарсан байна.
Ковидын халдвар аваад эдгэснээс хойш хоёр сарын дараа ч мөн адил үр дүн гарч байжээ. Тиймээс хүүхэдтэй болохоор төлөвлөж буй хосууд аль болох ковидын халдварт өртөхгүй байхыг хичээх нь зүйтэй хэмээн зөвлөж байна.
Эх сурвалж: Ройтерс