/2021.12.18/ Файзерыг үйлдвэрлэгчид тус вакцин нь 2-5 настнуудад ковид19-ийн эсрэг дархлааг хангалттай хэмжээгээр бий болгож чадахгүй байгааг судалгаагаар тогтоожээ.
Тиймээс 6 сараас 5 нас хүртэлх хүүхдүүдэд зориулсан гурав дах тунг үйлдвэрлэхээр тус компани шийдвэрлэсэн байна.
Мэргэжилтэн нь "Хүүхдүүдэд хоёр тун вакцин тарьснаас хойш хоёр сар өнгөрсний дараа гурав дах тунг тарих шаардлагатай" гэв. Файзер вакцин нь 12-оос дээш насныханд 30 микрограмм тунг тарьж байгаа бол 5-11 насныханд 10 микрограмм, 2-5 насныханд 3 микрограммыг тарьж байгаа юм.
Тун нь бага байх тусам эсрэг дархлаа бага хэмжээгээр сууна. Гэвч нас барах, хүндрэх эрсдлийг бууруулах чадвар нь адилхан юм.
Хүүхдүүдэд гурав дах тунг тарих нь ач холбогдолтой нь тогтоогдвол 2022 оны эхний хагаст BionTech компани хэрэглээнд нэвтрүүлэхээр зэхэж байна.