Омикрон хувилбар европт гэрлийн хурдаар тархаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Омикрон хувилбар европт гэрлийн хурдаар тархаж байна

Фотог BBC сайтаас авав. Тайлбар: Баасан гарагт Франц хилээ хаахаас өмнө амжиж орохоор дугаарлаж буй автомашинууд

/2021.12.18/ Европ тив даяараа эрүүл мэндийн ажилтнууд айсуй халдварын давалгаанд бэлтгэж байна.

Францын Ерөнхий сайд Жан Кастекс “Европт омикрон хувилбар гэрлийн хурдаар тархаж байна. Шинэ оны эхний үед Франц улс тархалтаараа тэргүүлэх магадлалтай” гэж анхааруулжээ.

Нөхцөл байдал ийм байгаа тул өчигдөр буюу баасан гарагт Франц улс Их Британиас ирэх зорчигчдод хатуу хязгаарлалт тавьж, хилээ хаасан юм.

Учир нь Их Британид халдварын тоо өндөр байна. Зөвхөн өнгөрөгч баасан гарагт гэхэд шинээр 15 мянган омикрон хувилбарын тохиолдол Англид илэрчээ. Мөн Германд 50 мянган тохиолдол илэрчээ.

Герман, Ирланд, Нидерланд хатуу хязгаарлалтын арга хэмжээнүүд авч эхлээд байна.

Эх сурвалж: BBC

Гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх аяныг эхлүүллээ
Гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх аяныг эхлүүллээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.