/2021.12.18/ НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгуулж байгаа “Гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зохион байгуулах” аяныг энэ сарын 17-ноос эхлүүллээ.
Аян ирэх оны нэгдүгээр сарын 4-нийг хүртэл үргэлжлэх юм. Энэ хүрээнд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, 43 хороодын хэсгийн ахлагч нар, УБЦТӨХК-ийн “Сонгинохайрхан дүүргийн Хэрэглэгчид үйлчлэх төв”, Таван толгой түлш ХХК-ийн ажилтан, алба хаагчид хамтран дүүргийн гэр хороолол бүхий 31 хороодын 45 мянган айл өрхөд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж, заавар зөвлөмж өгч ажиллах аж.
Өчигдөр 9 дүгээр хорооны 850 өрхийг хяналт шалгалтад хамруулж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 527 зөрчлийг илрүүлэн 164 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ.
Эх сурвалж: ОБЕГ