Европын холбооноос сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Европын холбооноос сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийнэ

May be an image of 1 person and standing

/2021.12.17/: Европын Холбооны Төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин сайд Аксель Никейз нь Хүний эрхийн үндэсний форум 2021-д оролцож үг хэллээ. Тэрээр:

-2021 оны есдүгээр сард Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдын үүрэгт ажлаа хүлээж авснаас хойш анх удаагаа шинэ оноо Монгол Улсад угтах гэж байгаадаа туйлын таатай байна.

Бид ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг ижил үнэт зүйлстэй ард түмэн. Монгол Улсын хувьд Европын Холбоо гуравдагч хөрш. Харин Европын Холбооны хувьд Монгол Улс бол үнэ цэнэтэй түнш билээ. Монгол Улс геостратегийн өвөрмөц байрлалтай бөгөөд бүс нутагтаа чухал үүрэг гүйцэтгэдэг.

Ирэх жилүүдэд хэрэгжүүлэх манай хөтөлбөр нилээд өргөн хүрээг хамрах юм. Миний туйлын зорилго бол Монгол Улсыг сөрөг нөлөөллүүдэд илүү тэсвэртэй, эргэн сэргэх чадвар сайтай, эдийн засгийн хувьд илүү төрөлжсөн болгох төдийгүй Европын Холбоотой худалдааны харилцааг өргөжүүлэн дэмжих явдал юм. Европын Холбооноос Монгол Улсад 2021-2027 онуудад хэрэгжүүлэх шинэ хөтөлбөр батлагдсан.

Хөтөлбөрийн хүрээнд нэгдүгээрт, ногоон тогтвортой хөгжил, ногоон эрчим хүчний шилжилтийг нэвтрүүлэх чиглэлд Монгол Улстай хамтран ажиллана.

Бид Монгол Улсын COP26-д хүлээсэн амлалтуудынхаа дагуу сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх замаар нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилгыг дэмжиж байна.

Хоёрдугаарт, Монгол Улсын ардчилсан ба эдийн засгийн хөгжлийг үргэлжлүүлэн дэмжинэ.

Европын Холбоо Монгол Улсын иргэдийн эрх ашгийн төлөө, “Алсын Хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүрээнд Монгол Улсын өсөлт хөгжилд хувь нэмрээ оруулсаар байх болно.

Гуравдугаарт, Монгол Улсын цар тахлын дараах сэргэлт болон хэтдээ илүү сайн, илүү тогтвортой хөгжихөд нь дэмжин ажиллахыг хүсэж байна.

Түүнчлэн цахим шилжилт, эрчим хүч, тээврийн салбаруудад ухаалаг, цэвэр, аюулгүй холболтыг нэмэгдүүлж, эрүүл мэнд, боловсрол, судалгаа шинжилгээг бэхжүүлэхийг хүсэж байна. Эдгээр зорилтууд нь Европын Комиссоос баталсан Глобал гарцууд гэдэг шинэ санаачилгатай уялдаж байгаа билээ.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын нийт хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа Монголын нийт ард иргэдэд Шинэ Оны Мэнд Дэвшүүлье.

Танд болон танай гэр бүлд эрүүл энх, амар амгалан, хөгжил цэцэглэлт, аз жаргалыг хүсэн ерөөе. Шинэ оны мэнд хүргэе!

Эх сурвалж: ХЭҮК

Өвөрхангай аймагт газар хөдлөлт болжээ
Өвөрхангай аймагт газар хөдлөлт болжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.