Өвөрхангай аймагт газар хөдлөлт болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвөрхангай аймагт газар хөдлөлт болжээ

/2021.12.17/ Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумд өчигдөр буюу энэ сарын 16-ны 22:05 цагт газар хөдлөлт болжээ.

Тодруулбал, сумын төвөөс зүүн урд зүгт зүгт 9 км-т /Ө-45°22’48.0” У-102°25’12.0”/ 4,4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 22:13 цагт цахим шуудангаар ирүүлжээ.

Сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэв.

Газар хөдлөлт мөн тус аймгийн Төгрөг сумын иргэдэд мэдрэгдсэн тухай тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Толгойт орчмын иргэд гадаа удаан байхаас зайлсхийх шаардлагатай
Толгойт орчмын иргэд гадаа удаан байхаас зайлсхийх шаардлагатай
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.