Толгойт орчмын иргэд гадаа удаан байхаас зайлсхийх шаардлагатай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Толгойт орчмын иргэд гадаа удаан байхаас зайлсхийх шаардлагатай

/2021.12.17/: Сонгинохайрхан дүүргийн толгойт орчмын агаар БОХИРДОЛТОЙ байна.

Хүйтний эрч чангарахын хирээр нийслэлийн агаарын чанар мэдэгдэхүйц хэмжээнд бохирдож байгаа нь бид бүгдэд мэдрэгдэж байгаа билээ. Хэдийгээр сайжруулсан шахмал түлшээр галлаж байгаа ч зуухны чанар муу байгаагаас агаарын бохирдол буурахгүй байгаа тухай холбогдох албаныхан мэдэгдэж байгаа.

Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг түүхий нүүрсээр галладаг уурын зуухнууд болон автомашины яндангаас ялгарч буй утаа ч агаарыг ихээр бохирдуулж байна.

Агаарын бохирдол өндөр байршилд байгаа иргэд дараах зөвлөмжийг дагах шаардлагатай.

Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.

Эх сурвалж: agaar.mn

ВАКЦИНЖУУЛАЛТ: Өнөөдөр 6600 иргэнийг дархлаажуулна
ВАКЦИНЖУУЛАЛТ: Өнөөдөр 6600 иргэнийг дархлаажуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.