БНХАУ-ын дарга Ши, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин нар видео уулзалт хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-ын дарга Ши, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин нар видео уулзалт хийлээ

/2021.12.16/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар лхагва гарагт видео хурлаар уулзжээ.

Уулзалтаар хоёр орон барууны орнуудтай харилцаа муудаж байгаа энэ үед хүчээ нэгтгэн, эвсэж буйгаа онцолжээ.

“Манай хоёр улс нэгнийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, бие биенийхээ ашиг сонирхлыг хүндэтгэх, нийтлэг хилээ мөнхийн “бүс” болгох тууштай зарчимд суурилсан энх тайван, сайн хөршийн хамтын ажиллагааны шинэ загвар бүрдлээ" гэж Путин Ши Жиньпинд хэлэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч мөн Ши Жиньпинтэй ирэх хоёрдугаар сард болох Бээжингийн өвлийн олимпийн наадмын үеэр уулзахыг тэсэн ядан хүлээж буйгаа хэлээд “Бид олон улсын спортын хамтын ажиллагааны асуудлаар бие биенээ байнга дэмжиж, спортыг улстөржүүлэх оролдлогыг үгүйсгэхийг хүсэж байгаагаа хэлмээр байна" гэжээ.

АНУ тэргүүтэй барууны хэд хэдэн улс Хятадын хүний ​​эрхийн зөрчлийг эсэргүүцэж, дипломатууд болон засгийн газрын бусад албан тушаалтнуудыг олимпийн тоглолтод явуулахгүй байхаар болсон.

Дипломат хурцадмал байдал нэмэгдэж байгаа энэ үед Орос, Хятад улсуудад барууны хориг арга хэмжээний аюул заналхийлсээр байна. Одоогоор Орос улс Украинтай хиллэдэг хил дээр цэргээ төвлөрүүлж байгаатай холбогдуулан Европын холбоо болон НАТО-той ширүүн сөргөлдөөнтэй байгаа юм.

Үүний зэрэгцээ Хятад, Америк улсууд Хятадын Уйгур үндэстэнийг түрэмгийлж буй байдал, Хятад улс Тайванийг айлган сүрдүүлэх гэсэн цэргийн хүчин чармайлтын талаар хатуу үг солилцсон юм.

Мөн лхагва гарагт болсон виртуал уулзалтын үеэр Путин Ши Жиньпин болон Хятад улсыг COVID-19 тахлын эсрэг хамтран ажиллаж байгаад сайшаалтай байгаагаа ирэлхийлээд, Хятадын зургаан үйлдвэрлэгч Оросын 150 сая тун Sputnik COVID вакцин үйлдвэрлэх гэрээ байгуулсныг тэмдэглэв.

Эх сурвалж: VOA

ДАШТ: Гавьяат тамирчин М.Анхцэцэг өнөөдөр дэвжээнд гарна
ДАШТ: Гавьяат тамирчин М.Анхцэцэг өнөөдөр дэвжээнд гарна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.