Махны үйлдвэрлэлд Оросын хөрөнгө оруулалтыг ирээдүйтэй гэж үзэж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Махны үйлдвэрлэлд Оросын хөрөнгө оруулалтыг ирээдүйтэй гэж үзэж байна

Сергей Лавров и Батмунхийн Батцэцэг

/2021.12.16/: Монголд махны үйлдвэрлэлийг Оросын хөрөнгө оруулалт, технологийн тусламжтайгаар зохион байгуулах нь ирээдүйтэй байх болно гэж Монгол Улсын ГХЯ-ны дарга Батмөнхийн Батцэцэг 12 дугаар сарын 15-ны өдөр “Известия” сонинд мэдээлжээ.

Б.Батцэцэг хэлэхдээ, Орос, Монгол хоёр улс худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах зорилт дэвшүүлэх хэрэгтэй байна гээд тэрээр мөн хоёр улс "дунд болон урт хугацааны хамтарсан төлөвлөгөө боловсруулах" шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

“ОХУ-ын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийг ашиглан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг манай улсад барьж байгуулах нь ирээдүйтэй” гэж ГХЯ-ны тэргүүн онцоллоо.

Цаашид махан бүтээгдэхүүнээ Евразийн эдийн засгийн холбоо болон гуравдагч орнууд, тэр дундаа БНХАУ-ын зах зээлд гаргах боломжтойг тэрээр хэлэв. Монгол Улс эрх зүйн зохицуулалтаа сайжруулж, гадаад худалдаанд учирч буй саад бэрхшээлийг арилгахад тусална гэж тэр хэллээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын удахгүй болох уулзалтаар гаалийн үйл ажиллагаа, оюуны өмчийг хамгаалах, соёлын салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байгааг гадаад харилцааны сайд онцлов.

Эх сурвалж: rossaprimavera

Б.Энхбаяр: Замын камер нь ЦАГДААГИЙНХНЫ шахааны бизнес болсон байна
Б.Энхбаяр: Замын камер нь ЦАГДААГИЙНХНЫ шахааны бизнес болсон байна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.