Б.Энхбаяр: Замын камер нь ЦАГДААГИЙНХНЫ шахааны бизнес болсон байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Замын камер нь ЦАГДААГИЙНХНЫ шахааны бизнес болсон байна

/2021.12.16/ Өчигдөр /арванхоёрдугаар сарын 15/ Хууль зүйн байнгын хорооны хурал болох үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр замын камерын талаар ярьлаа. Тэрээр:

- "Хотын замын түгжрэлд нөлөөлж байгаа олон хүчин зүйлсийн нэг нь замын камер байгаа.

Улаанбаатар хотод ажиллаж байгаа дүрс бичдэг камер 10 хүрэхгүй байна гэх албан бус мэдээ байна. Офицеруудын ордноос таван шар хүртэл нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй этгээдийг бүртгэдэг зургаан камер байна. Ингэж ажилладаг бол дүрэм зөрчих нь аргагүй шүү дээ. Үүнийг яаралтай шийдэх хэрэгтэй.

Замын камер чинь хуулийнхны, ялангуяа "цагдаа"-ийн бизнес болчихсон юм байна лээ. Ажилладаггүй камер шахдаг, энэ бол авлига шүү дээ. Хууль хэрэгжихгүй байх нөхцлийг өөрсдөө ажилладаггүй камер шахаж бүрдүүлсэн байна. Хууль зүйн яам нэг стандарт гаргах хэрэгтэй. Тухайн стандартын дагуу ажиллах камер хийх ёстой" гэв.

ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын эхний хэсгийг Монголоор дайруулна
ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын эхний хэсгийг Монголоор дайруулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.