/2021.12.15/ Хөвсгөл аймгийн нэгэн сумын нутаг дахь гүний худагт хүүхэд унаж нас барсан цогцсыг гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг энэ сарын 14-ний өдрийн 18:12 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 19:08 цагт очиж 2.8 метрийн гүнтэй худагт 4 настай, эрэгтэй хүүхэд унаж нас барсан байсныг 16 минут ажиллаж цогцсыг гарган сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.
Бид энэ талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад, "Гар ажиллагаатай мал усалдаг 2 метр 50 см гүний худгийн төмөр таг цөмөрч хүүхэд осолдсон байдалтай байсныг гарган авч сумын Цагдаагийн тасгийн экологийн цагдаад хүлээлгэн өгсөн" гэсэн юм.