ИД ШИДТЭЙ АХ, ЭГЧ болооч!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИД ШИДТЭЙ АХ, ЭГЧ болооч!

/2021.12.15/ Ид шид гэж байдаг болов уу?

Ажлаасаа халагдсан аавын минь гэмшил дүүрэн харцанд оч бадраах, хүүхдүүдээ эрхлүүлж чихэр жимс, бэлэг сэлт авч өгөх чин хүсэлтэй ч амьдралдаа нухлуулах ээжийн минь хүслийг биелүүлэх тийм ид шид байдаг болов уу?

Өвлийн өвгөн цасан охидоо дагуулан хаанаас ч юм бэ гэнэт гарч ирээд л "Хүү минь бэлгээ аваарай" гээд л уут дүүрэн бэлэг өгдөг тийм ид шид гэж байгаа юу?

Өвлийн хүйтнийг дулаацуулж, өлсгөлөн ходоодтой өнгөрөөх шөнийг цөөрүүлдэг тийм ид шид байдаг юм уу?

Тийм ээ, байдаг юм аа хүү минь. "Ид шидтэй ах эгч" нарын сайхан сэтгэлээр жигүүрлэсэн өвлийн өвгөн, цасан охид бээрсэн бяцхан гаран дээр чинь уут дүүрэн бэлэг тавих тийм ид шид гэж байдаг юм. Гагцхүү тэр ид шидийг амилуулахад САЙХАН СЭТГЭЛ ЧУХАЛ.

Та сайхан сэтгэлтэй, ид шидтэй ах эгч БОЛООЧ! Гуйж байна. Ид шидийн уут аян эхлэхэд ердөө гурав хоног үлдээд байна. Хэрвээ та ид шидтэй ах/эгч болж, бяцхан хүүхдүүдийн насан туршийнх нь амьдралын гэрэл гэгээтэй дурсамжийн эзэн болохыг хүсвэл юу хийж болох вэ?

✍Чихрээс үнэтэй зурвас /Чин сэтгэлийн халуун дулаан үгс/

📖Хүүхдийн ном /Буддаг, уншдаг, хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх г.м/

🎒Хичээлийн хэрэгсэл /Цүнх, үзэг, дэвтэр, шугам харандаа гм/

💊Амин дэм /Бүх төрлийн витамин, дархлаа дэмжих бүтээгдэхүүн/

🍭 Амттан / Чихэр, ундаа, жүүс, бусад төрлийн амттан/

🧤Дулаан хувцас / Бээлий, малгай, ороолт, гутал, өвлийн куртик, өмд, цамц /

😷Утааны маск

Мөн та Хаан банкны 5011455609 Лантуун Дохио гэсэн дансруу хандив илгээж биднийг дэмжих боломжтой. Гүйлгээний утган дээрээ "Ид шидийн уут" хэмээн бичихээ мартуузай.

Аяны хандивыг Энхтайваны гүүр даваад Шинэ өглөө хотхон талдаа байрлалтай Төрийн банк, Бодь даатгалтай 5 давхар барилгын чанх ард орших 12 давхар улаан шар өнгөтэй орон сууцны хажууд залгаа байх Анаржин төвийн байранд хүлээн авч байгаа шүү. Мөн 91336878, 88836973 дугаараар холбогдон мэдээлэл авах боломжтой6

Гэрэл зургийн эх сурвалж: Өмнөх жилүүдийн Ид шдийн уут аяны зургуудыг интернэтээс авч ашиглав
Бангкокийн кино наадмаар “Морин хуур” бүтээлийг олон нийтэд толилуулав
Бангкокийн кино наадмаар “Морин хуур” бүтээлийг олон нийтэд толилуулав
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.