/2021.12.14/ Эрээний хилийн байдлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын контент боловсруулах хэлтсийн дарга О.Бямбагэрэл:
"Эрээний хил нээлттэй хэвээр бөгөөд ахин хаах шийдвэр гараагүй. Хилийн тэг цэг дээр автомашинууд орж ирсэн бол хоёр өдрийн дараа БНХАУ-ын талаас манай талд дахин шинэ шаардлага тавьсан. Ингэснээр тэг цэгийн орчимд Хятадын талаас халдварын эрсдлийн анализ хийнэ. Дахин автомашин нэмж оруулахгүй. Мөн тусгаарлах байрыг өөрсдөө бэлдэнэ гэжээ.
Энэ ажлуудыг дууссаны дараа нэмж машин оруулна гэв. Манай талаас мэдээж энэ шаардлагын хариуд нь ажлаа түргэвчлэх, нэмж автомашинуудаа оруулах шаардлагыг байнга тавьж байгаа юм.
Гэхдээ энэ бол нөгөө талаас гадаад харилцааны асуудал тул дипломат аргаар харилцан биенээ ойлгон ажиллах гэдэг талаас хэт их олон нийтийн сэтгэлзүйд авталгүй ажиллах нарийн ширийн юм бий.
Тиймээс дахин хэлье, эрээний хил хаагаагүй. Түр автомашин нэвтрүүлэхгүй байх шинэ шаардлага гарч ирсэн. Бидэнд одоо хил дахин хаалгахгүй байх нь нэгдүгээрт тавигдах асуудал тул тэдний шаардлагад хүлээцтэй байж, дахин нэмэлт шаардлага гаргуулахгүй байхад анхаарч ажиллах чухал байна" гэжээ.