/2021.12.14/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Улсын хэмжээнд нийт хүн амын дархлаажуулалтын хамрагдалт,
- Нэгдүгээр тун 69,6
- Хоёрдугаар тун 66,3
- Гуравдугаар тунгийн хамрагдалт 25 хувьтай байна.
Тоогоор авч үзвэл өнөөдрийн байдлаар 814, 756 хүн гуравдугаар тунд хамрагдаад байгаа аж.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, "Орон нутгийн хувьд Сүхбаатар, Завхан аймагт гуравдугаар тунгийн хамрагдалт 50-иас дээш хувь буюу хамгийн өндөр байна. Харин Булган, Хөвсгөл, Хэнтий, Дундговь аймагт дархлаажуулалтын хамрагдалт 40-өөс доош хувьтай байна.
Насны бүлгээр авч үзвэл 70-74 насныхан вакцинд хамгийн идэвхитэй хамрагдаж байгаа бол 18-19 насныхан идэвхи хамгийн бага байгаа. Тэдний 33 хувь нь вакцин хийлгэсэн.
УОК-ын өгсөн мэдээллээр ковид-19-ын тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 2,198-аар буурсан. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо 3,168 байна" гэв.