Ковид Өмнөд Азийн 400 сая гаруй хүүхдийн боловсролыг тасалдуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковид Өмнөд Азийн 400 сая гаруй хүүхдийн боловсролыг тасалдуулж байна

School students wearing face masks as a precaution against COVID-19 wait at a bus stop in Bengaluru, India, Nov. 30, 2021.

/2021.12.13/: НҮБ-ын Хүүхдийн сангийн шинэ тайланд дурдсанаар, COVID-19 тахлын үеэр зарим улс оронд хоёр дахь жилдээ сургууль хаагдаж Өмнөд Азийн 400 сая гаруй хүүхэд хохироод байна.

НҮБ-ын агентлаг бүс нутгийн улс орнуудад сургуулиа бүрэн нээхийг уриалж, алсын зайнаас суралцах боломж хязгаарлагдмал бүс нутагт алдагдсан сургалтын үр дагавар асар их бөгөөд энэ үр дагавар нь удаан үргэлжлэх болно гэдгийг анхааруулав.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Өмнөд Азийн бүсийн захирал Жорж Лариа-Аджеи “Сүүлийн арван жилийн хугацаанд манай бүс нутагт хүүхдийн эрхийг хангах чиглэлээр гаргасан гайхалтай ололт амжилт эрсдэлд ороод байна. Хэрэв бид арга хэмжээ авахгүй бол COVID-19 тахлын хамгийн муу нөлөө хэдэн арван жилийн туршид мэдрэгдэх болно" гэж хэлэв.

Өмнөд Азийн сургуулиудын хаалт дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад удаан үргэлжилсэн бөгөөд 2020 оны гуравдугаар сараас энэ оны наймдугаар сарын хооронд сургуулиуд дунджаар 32 долоо хоног бүрэн хаагдсан гэж тайланд дурджээ.

FILE - Students attend a class at the Narinda Government High School as schools reopen after being closed for nearly 18 months due to the coronavirus pandemic in Dhaka, Bangladesh, Sept.12, 2021.

Бангладеш Улсад сургуулиуд есдүгээр сар хүртэл 18 сар хаагдсан нь дэлхийн хамгийн удаан хаагдсан орнуудын нэг болсон юм. Энэтхэг, Балба зэрэг орнуудад сургуулиуд хэсэгчлэн нээгдсэн байна.

Олон айл интернет холболтгүй, ухаалаг гар утас ашиглах боломж хязгаарлагдмал бүс нутагт зайны сургалтад шилжих нь хэцүү байсан ба өмнөх судалгаагаар Энэтхэгт 6-13 насны сурагчдын бараг тал хувь нь ямар ч програм ашигладаггүй гэж мэдэгджээ.

Олон багш нар зайн сургалтыг үр дүнтэй явуулах сургалт болоод чадвар дутмаг байгаагаа олж мэдсэн гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдээлэв.

Олон хүүхэд хэдийнээ хоцрогдолд ороод байгаа ба хөл хорионы дараа бүс нутагт ихэнх хүүхдүүд суралцах чадвараа алдсан байна.

Энэтхэгт хийсэн нэг судалгаагаар нэгдүгээр ангийн текст уншиж чаддаг гуравдугаар ангийн хүүхдүүдийн эзлэх хувь 2018 онд 42 хувь байсан бол 2020 онд 24 хувь болж буурсан гэж тайланд жишээ болгон дурджээ.

Охидын хувьд гар утасны төхөөрөмж ашиглах боломж хязгаарлагдмал, гэрийн ажил хийх дарамт ихэссэн тул охидууд онцгой бэрхшээлтэй тулгардаг гэнэ.

Зарим нэг амжилтууд ч бий - Шри Ланка, Бутан зэрэг улсад сургуулиас гадуур үргэлжлүүлэн суралцах зорилгоор хэвлэгдсэн материалыг тараасан нь хүүхдүүдэд хичээлээ үргэлжлүүлэхэд тусалсан байна.

The future of 800 million children across Asia at risk as their education  has been severely affected by the COVID-19 pandemic

НҮБ-ын Хүүхдийн сан Өмнөд Ази нь дэлхийн бусад хэсгээс илүү их өсвөр насны хүүхдүүдийн өлгий нутаг бөгөөд ажлын байртай бүс нутагт байр сууриа олохын тулд 21-р зууны ур чадвар шаардагдана гэдгийг онцлон, оюутнуудад алдсан сурсан зүйлээ нөхөхөд нь туслахыг улс орнуудад уриалжээ.

Уг тайланд тахлын улмаас тогтмол дархлаажуулалт хийх гэх мэт эрүүл мэндийн үйлчилгээ тасалдсантай холбоотой санаа зовниж байгааг тэмдэглээд "Хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл дэх ухралтыг арилгахын тулд гол арга хэмжээ авах шаардлагатай байна" гэжээ.

Дархлаажуулалтад илүү олон хүн хамрагдаж, эдийн засаг нь сэргэж байгаа өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад Өмнөд Азийн дүр зураг бүрхэг хэвээр байна гэж тайланд дурджээ.

Өмнөд Азийн иргэдийн дөнгөж 30% нь вакцинд бүрэн хамрагдсан байна.

Эх сурвалж: voanews

Италийн “Интеза Санпаоло” банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа
Италийн “Интеза Санпаоло” банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.