Шүүгчийн сургалт-2021 болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүгчийн сургалт-2021 болно

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тов гарлаа Б. Бурмаа Б. Бурмаа 1 мин

/2021.12.08/: Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн хорооноос 2021 онд зохион байгуулах шүүгчийн сургалтын хөтөлбөрийг Үндсэн хуулийн эрх зүй, шүүгчийн ёс зүй, эрүү, иргэн, захиргааны эрх зүйн гэсэн таван чиглэлээр боловсруулж, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүхийн Ерөнхий зөвлөлтэй зөвшилцөн баталсан.

Хөтөлбөрийн дагуу Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 9-10, 13-14-ний өдрүүдэд танхимаар зохион байгуулна.

Мөн нийслэл дэх дүүргүүдийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн сургалт 2021 оны 12 дугаар сарын 22-23, 27-28-ны өдрүүдэд танхимаар явагдана. Эдгээр сургалтыг Улсын дээд шүүхийн Захиргаа болон Иргэний хэргийн танхимууд, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулах юм.

Харин Үндсэн хуулийн эрх зүй, шүүгчийн ёс зүй, эрүүгийн эрх зүйн чиглэлийн сургалтыг Азийн сангийн дэмжлэгтэйгээр мэдээллийн технологийн шийдлийг ашиглан сургалтын тусгай платформд видео хэлбэрээр байршуулж, 2021 оны 12 дугаар сард цахимаар зохион байгуулахаар Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн бэлтгэл ажлыг хангаж байна.

Эх сурвалж: Дээд шүүх

Дэлхийн хотуудын олон улсын VI олимпиадад Улаанбаатар хотын баг оролцож байна
Дэлхийн хотуудын олон улсын VI олимпиадад Улаанбаатар хотын баг оролцож байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.