Санхүүгийн зохицуулах хороо хуралдаж 6 компанид тусгай зөвшөөрөл олголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Санхүүгийн зохицуулах хороо хуралдаж 6 компанид тусгай зөвшөөрөл олголоо

Санхүүгийн зохицуулах хороо цахим үйлчилгээнд шилжлээ

/2021.12.08/: Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Энэ удаагийн хуралдаанаар андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх, төлбөрийн баталгаа гаргах, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, гадаад валютын арилжаа, итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Мөн хуралдаанаар банк бус санхүүгийн нэг байгууллагын хаалттай өрийн бичгийг бүртгэхийн зэрэгцээ нэг хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд 2 компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэв.

Эх сурвалж: СЗХ

Москвад нэгэн эр гал нээж 2 хүн амь үрэгдлээ
Москвад нэгэн эр гал нээж 2 хүн амь үрэгдлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.